ХҮРМЭН СУМЫН МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН- 2023" ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-02-01
Өнөөдөр Хүрмэн сум малчдын зөвлөгөөнөө хийж байна.
Тус сум 423 малчин өрх, 636 малчинтай. 2022 оны жилийн эцсээр нийт 151604 толгой мал тоолуулсанаас тэмээ 10928, адуу 6003, үхэр 1258, хонь 34704, ямаа 98731 толгой тус тус тоолуулсан юм. Өнгөрсөн зун хур бороо багатай байснаар өвөлжилт хүндэрч өнөөдрийн байдлаар Хүрмэн сумын 54 өрхийн 31567 мал өөр аймгийн нутагт, 86 өрхийн 33641 толгой мал өөрийн аймгийн бусад сумдын нутагт оторлож байна.
Аймгийн Засаг дарга Р.Сэддорж Хүрмэн сумын малчдын зөвлөгөөнд оролцож 2022 онд аймгийн хэмжээнд болон тус суманд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаа танилцууллаа.
Мөн малчдын тулгамдсан асуудлыг сонсож, сонирхсон асуултад хариулт өглөө. ХХАГ, МЭГ, НДХ, ЦГ, ХХҮГ, ОБГ зэрэг байгууллагууд мөн тус зөвлөгөөнд оролцож мэдээлэл өгч байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.151.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.