БГД: Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт иргэдийн санал авч байна
Үйл явдал
/
2024-05-01

2025 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд цахимаар санал авах ажил улс орон даяар 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал явагдана.

Иргэн та дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой.

Үүнд:

  • www.onhs.mof.gov.mn цахим хуудасны баруун дээд буланд байрлах "санал өгөх" цэс
  • "ОНХС" гар утасны аппликейшн суулгах: http://onelink.to/t5g679
  • www.e-mongolia.mn цахим хуудасны "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"

Иргэн та санал асуулгад хэдэн ч санал гаргаж болох бөгөөд саналаа зөвхөн нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу.

Таны санал амьдрах орчинд тань тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох болно.




Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.1.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.