ӨМ: Халагдсан цэргүүдээ ТОСОЖ АВЛАА
Үйл явдал
/
2024-05-02

Зэвсэгт хүчний танкийн бригад, Их бууны тусгай хороо, Хүндэт харуулын тусгай батальон, Хилийн цэргийн домогт Сулин хээрийн отряд зэрэг алдар түүхтэй тэргүүний ангиудад албаа нэр төртэй хааж эх нутаг, гэр бүл, төрөл садандаа ирж буй дайчидаа угтан авах арга хэмжээ боллоо. Аймаг орон нутгийн удирдлагууд, ЗДТГ-ын цэргийн штаб болон дайчдын гэр бүл, ах дүү төрөл төрөгсөд, анд нөхдүүд Батмөнх Даян хааны талбайд цуглан цэрэг эрсийг ёслол төгөлдөр угтан авлаа.

Үеийн олон залуучуудаас сонгон шалгарч, эх орноо хамгаалах эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай эр цэргийн албанд мордож, эх орныхоо дархан хилийг хамгаалах торгон мэдрэмжийг мэдэрч, орчин үеийн зэвсэг техникийг чадамгай эзэмшиж, цэргийн алба, эрдмийн албанд бүрэн боловсорч эх орны хүү болон ийнхүү нутагтаа ирлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.178.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.