ӨМ: Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг ӨМНӨГОВЬ аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2024-05-03

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн, МУ-ын Гавьяат хуульч Б.Идэрчулуун ахалж, Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, ахлах референт Э.Мөнхгэрэл, мэргэжилтэн Ө.Сүрэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өмнөговь аймагт 2024.05.01-нээс 02-ны хооронд ажиллаж байна. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлөөс орон нутагт зохион байгуулсан хяналт, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний тогтоолын хэрэгжилт, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж 21 байгууллагын 400 гаруй албан хаагч хамрагдаж байна.

Аймгийн хэмжээнд 152 байгууллагын 4765 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд улс төрийн 107, төрийн захиргааны 580, төрийн тусгай 189, төрийн үйлчилгээний 3889 албан хаагч байна.

Ажлын хэсгээс Өмнөговь аймгийн төрийн албан хаагчдад Төрийн албаны зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулан, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрхэн дагаж мөрдөх талаар болон Ёс зүйн дэд хороодын ажиллах журам, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, анхаарах асуудлууд зэрэг сэдвээр сургалт зохион байгуулан, асуулт хариултыг зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. Сургалтын арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, хэлтэс, агентлагийн дарга, албад, тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, хүний нөөц зэрэг 160 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.86.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.