АНДУУДААС төмөр замын буудал хүртэлх замыг хааж, ЗАСВАРЛАЖ БАЙНА
Үйл явдал
/
2024-05-11

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, "ТБД андууд"-ын уулзвараас "Улаанбаатар төмөр зам"-ын төв буудал хүртэлх авто замыг өчигдөр /2024.05.10/ 23:00 цагаас хаасан бөгөөд тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус бетон хийцлэлтэй авто замыг 1966 онд ашиглалтад оруулсан бөгөөд өмнө нь засвар, шинэчлэл хийж байгаагүйг нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат хэлж байв. Тус авто замыг асфальт бетоноор хучна. Энэ хүрээнд хашлагыг өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулна. Мөн зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг хийнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.62.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.