ӨМ: Өмнөговь аймгийн төлөөлөл “SITF-2024” 39 дэх удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна
Үйл явдал
/
2024-05-13

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮД БНСУ-ЫН СӨҮЛ ХОТОД ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА.“SITF-2024” 39 дэх удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь 2024 оны 05-р сарын 09-12-ны өдрүүдэд БНСУ-ын COEX Үзэсгэлэнгийн A танхимд (Нийт 10,348㎡) болж байна. Энэхүү үзэсгэлэнд дотоод гадаадын аялал жуулчлалын салбар, орон нутгийн засаг захиргаа, бүс нутгийн аялал жуулчлалын холбоо, хилийн чанад дахь аялал жуулчлалын байгууллагууд, Солонгос дахь гадаадын элчин сайдын яамд, аялал жуулчлалын бизнес эрхлэгч компаниуд гэх мэт олон талын төлөөллүүд оролцож байгаа юм.

Нийт 40 улсын, 400 компани, 500 павильон, 50,000 зочин оролцож байгаа аж. Тус үзэсгэлэнд манай улсыг төлөөлж, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын Мэргэжлийн холбоо, МОКТА Монголын Солонгос зах зээлийн холбооны 10 гаруй аж ахуйн нэгж болон Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны 3 кемп оролцож, туршлага судаллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.173.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.