Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт хяналт шалгалт хийлээ
Үйл явдал
/
2024-05-10

Тус газраас Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний Төвийн бүсийн үйлдвэрт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Таван толгой түлш ХХК-д сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа Агаарын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ын биелэлтийг хангуулж ажиллах тухай улсын байцаагчийн 3 заалттай албан шаардлага хүргүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.248.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.