![](/resource/ulsturch/image/2025/02/07/sdp8wbkllzmci728/Дарханы ПОП Г.ДАМДИННЯМ хүний үхлээр УЛСТӨРЧ ХИЙЖ оноо цуглуулах гэж явна.jpg)
Хүний амь хаана ч хайран. Дамаан манай Монгол шиг ЦӨӨН ХҮН АМТАЙ улсад нэг хүн үхэх ч хайран. Монголын БАЯЛАГ БОЛ ХҮН учраас тэр. Гэтэл хүний үхэл дээр дэвхцэж, улай дээр эргэлдсэн хэрээ шиг УВАЙГҮЙ УЛСТӨРЧИД гэнэт сэрж ХУДЛАА ПОПОРЧ улстөр хийгээд эхэллээ.
Дарханы замын замын ажлыг дуустал ажлын талбайд нь хонох шахуу мэдэгдэл хийж, хөөрхий Л.Халтар сайдын чихнээс хонх уясан, “Авлига хорооллыг нураах ёстой” гэж өөрийн ашиг сонирхолоо нэв шувт илэрхийлсэн Гонгорын Дамдинням гэж ГАЛЗУУ, СОГТУУ нь мэдэгдэхгүй нэг гишүүний мэдэгдэл ЭМГЭНЭЛ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ ДОРОМЖЛОЛ, ТАВЛАЛТ мэтээр олон нийтэд ойлгогдов.
Тэрбээр “Энэ гэр бүлийг нь доромжилсон хүний эмзэг мэдээлэл цагдаад л байгаа‼️ Бүгд ХЗДХ-ийн сайдын харьяа агентлагууд байна. Тэр хүн АН-ын квотоор томилогдсон. Ер нь АН-ынхан ЗАСГААС ӨӨРСДӨӨ ГАРЧИХ ХЭРЭГТЭЙ” гэсэн юм.
Ард түмний боломжийг хулгайлж, Хөгжлийн банкнаас танил талаа ашиглан, бусадтай үгсэн хуйвалдаж “33 тэрбумын зээл” гаргуулж авсан хэргээр ясаа цайтал шалгуулж явсан тэрбээр одоо овоо сэхээ орж, бяр суусан бололтой.
Эсвэл эрхэм гишүүний нүдэнд САЙДЫН СУУДАЛ ХАРАГДААД, шөнө нь зүүдлэгдээд байгаа учраас НАМЫН ДАРГАА НАМНАЖ хоёр дугаар ээлжнийхнийг хооллох очерт хамгийн түрүүнд зогсчихсон байгаадаа эрдэж байж ч болох юм. Юм учиртай, учир нь учиртай гэдэг. Өөрийн өчүүхэн нэр хүнд, албан тушаалын төлөө УГААРТАЖ НАС БАРСАН ХҮМҮҮСИЙГ УЛСТӨРИЙН ХАР ПИ-АР-даа ашиглаж байгаа увиагүй нэгнээс Дарханчууд ХЭЗЭЭ САЛЖ, яс амрах юм болдоо, хөөрхий...
![](/static/webs/default/assets/emoji/cute.png)
![](/static/webs/default/assets/emoji/amazing.png)
![](/static/webs/default/assets/emoji/smile.png)
![](/static/webs/default/assets/emoji/angry.png)
![](/static/webs/default/assets/emoji/why.png)
![](/static/webs/default/assets/emoji/sad.png)
Холбоотой мэдээ
-
9 цаг 11 мин
-
Өчигдөр 19 цаг 17 мин
-
Өчигдөр 18 цаг 46 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин
-
Өчигдөр 16 цаг 25 мин
-
Өчигдөр 16 цаг 20 мин
-
Өчигдөр 16 цаг 09 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 44 мин
-
Өчигдөр 16 цаг 20 мин
-
Өчигдөр 16 цаг 25 мин
-
Уржигдар 11 цаг 16 мин
-
Өчигдөр 16 цаг 09 мин
-
Уржигдар 10 цаг 13 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин
-
Уржигдар 13 цаг 35 мин