Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн АР ГЭР, АСРАН ХАМГААЛАГЧДЫН ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, дэмжлэг үзүүлнэ
Үйл явдал
/
2 цаг 50 мин

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, О.Саранчулуун, Ж.Баясгалан нар Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийж, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч, тэдний санаа бодлыг сонслоо. Уулзалтад СХД-ийн 40 хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, дүүргийн удирдлагууд, УИХ-ын гишүүдийн ажлын албаныхан оролцлоо. Монгол Улсын Их Хурал 2024 онд анх удаагаа 126 гишүүнтэйгээр парламентаа бүрдүүлж, ажиллаж эхэлсэн. Энэ ч утгаараа нийгмийн олон салбарын төлөөлөл Их Хуралд орж, салбар салбарын чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Үүний нэг нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, эрхийг дэмжих” ажлын хэсэг байгуулагдаж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Хөгжлийн бэршээлтэй хүний эрхийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд тэгш оролцох, зөв ойлголт хандлагыг төлөвшүүлэх, тэдний эрхийг хамгаалах, санал хүсэлтийг сонсох ажлын хэсгийн эхний уулзалтаа УИХ-ын гишүүн О.Саранчулуун,Ж.Баясгалан нарын хамтаар Сонгинохайрхан дүүргээс эхлүүлж буйгаараа онцлог юм.  Тус дүүргийн хувьд Монгол Улсын хүн амын 23 хувь оршин суудаг томоохон дүүргийн нэг. Нийт 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд өнөөдрийн уулзалтад 300 гаруй иргэн оролцож, тулгамдаж буй асуудлын талаараа санал хүсэлтээ илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгийн хувьд өнгөрсөн дөрвөн жил дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, асран хамгаалагч, ар гэрийнхэнийг нь сонсох, тэдэнд төрөөс олгож буй дэмжлэг, халамжийг нэмэгдүүлэхэд орон нутгийн удирдлагын зүгээс онцгой анхаарч ажилласан бол анх удаагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчдийн дунд спортын тэмцээн, биеийн тамирын идэвхжүүлэлтийн өдөрлөгийг зохиож улсад жишиг ажлыг эхлүүлж байжээ. Сонгинохайрхан дүүргийн энэ ажил нь улсад жишиг болж бусдад үлгэрлэсэн онцлог байсан гэдгийг тэрбээр бахархалтайгаар ярьсан бол бүтэн асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй иргэний асран хамгаалагчийн тэтгэмжийг хөдөлмөрийн доод хэмжээгээр олгох заалтыг хуульд нэмэлтээр оруулахаар ажлын хэсэгт саналаа өгөөд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн хэрэгжилтийг нийгэмд хангуулах нь нэн тэргүүнд шийдвэрлэнэ. Цаашид хуулийн хэрэгжилтийг хангуулах, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Монгол орон даяар иргэдээс авч ажиллахаар боллоо.

Харин УИХ-ын гишүүн О.Саранчулууны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хүртээмжийг нээлттэй, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч буйгаа хуулийн төслийн хүрээнд танилцуулсан бол УИХ-ын гишүүн Ж.Баясгалан "Монгол төр ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛЧИХСОН. Манай улсад 110 гаруй мянган иргэн хөгжлийн бэрхшээлтэй бол тэдний ар гэрийн 97 мянган өрх мөн ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БАЙНА. Иймд иргэдийн оролцоо, асран хамгаалагчид, ар гэрийнхэнд нь илүү анхаарч, тэдний ажил хөдөлмөртэй болох, байр, орон сууцанд орох, нийгмийн асуудлыг нь шийдэхэд онцгой анхаарах ёстой" гэлээ. 

УИХ-ын гишүүдэд цугласан иргэд талархаж буйгаа илэрхийлж, иргэдээ сонсож буйд олзуурхан өөр өөрийн амьдрал ахуйд тулгамдаж буй асуудлаа учирлан ярьж, санал бодлоо илэрхийлж, идэвхтэй, үр дүнтэй оролцлоо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.58.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.