Манай улсад байгууллагын албан хэрэгцээнд гэх агуулгаар техникийн шинэчлэл хийж, түүнийг нь дарга нар нь ээлжилж унадаг, эсвэл шинэ дарга нь өмнөх даргынхаа хуучин машиныг голдог сонин тогтолцоо тогтоод удаж буй. Ийм үйл хэрэг манай улсын төрийн бүх байгууллагад явагддаг нь хачирхалтай.
Яг ийм тогтсон жишгийг Шүүхийн шийдвэрийн дарга, удирдлагууд тогтож байгаа бололтой. Тодруулбал Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байгаад 2020 оны сонгуулийн дараа шинэхэн албан тушаалд очсон. Хоригдлуудын эрхийг хамгаалах, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, гэм шийтгүүлсэн этгээдүүдийг хорих анги руу шилжүүлэх зэрэг ажиллагааг удирдах ажлыг эрхэм хурандаа Д.Загджав тэргүүлж байгаа.
Тэгвэл байгууллагын албан хэрэгцээнд гэх тодотголоор ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав 2020 оны 12 сарын 16-нд буюу бүх нийтийн хатуу хөл хорионы үеэр тушаал гаргаж, татвар төлөгчдийн мөнгөнөөс 360 сая төгрөгөөр 2016 оноос хойш үйлдвэрлэгдсэн туулах чадвар сайтай Land -200 автомашиныг 179 сая 500 мянганаар, 2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн Lexus -570 маркийн автомашиныг 179 сая 800 мянган төгрөгөөр “МОНБАГ” ХХК-аас худалдан авахыг зөвшөөрчээ. Тус байгууллагын шилэн дансны мэдээллээс үндэслэв.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин