Увс аймгийн ИТХ нэн шаардлагатай хэмээн 80 сая төгрөгөөр ТАБЛЕТ худалдан авах тендер зарлалаа
Тойрогт нь
/
2021-02-09

Увс аймгийн ИТХ-аас санал хураалтын тендер зарласан байна. Тодруулбал Увс аймгийн ИТХ хоёрдугаар сарын 08-ний өдөр уг тендерийг зарлажээ. Нийт төсөв нь 80.000.000 төгрөг. Энэ талаар бид тодруулахад “Тус тендерийг манайх зарласан нь үнэн. Одоогоор манайд нэн шаардлагатай байгаа бараа бүтээгдэхүүн” хэмээв. Улс даяар хөл хорио тогтоож, өрх бүрийн орлого буурсан энэ үед иргэнээ дэмжиж ажиллах нь нэн шаардлагатай биш санал хураах таблет худалдаж авах нь нэн шаардлагатай байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.253.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.