Дорноговь аймгийн 0129-р цэргийн ангид алба хааж байсан Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат иргэн боомилсон байдалтайгаар 2021. 02. 07-ны өдөр амиа алджээ. Түүнийг цогцсыг дөнгөж сая Шарга суманд хүргүүлсэн ч ар гэрийнхэн болон сумын иргэд цуглаж яг одоо эсэргүүцэл зарлаад байна. Тэд талийгаачийн нас барсан шалтгаан, гэрээсэл, шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг шаардаж байгаа ажээ. Ар гэрийнхний өгсөн мэдээллээр талийгаач хэд хоногийн өмнө утасдаж "Намайг ирж аваач, үнэхээр их дарамттай байна" гэж хэлж байжээ. Талийгаач ээжээсээ хоёулаа бөгөөд айлын бага хүү байсан юм. Хугацаат цэргийн албаа Ховд аймгийн Үенч суманд хаасан бөгөөд Дорноговь аймгийн 0129-р цэргийн ангид Гэрээт цэргийн алба хаагч байсан. Талийгаачийн шүүхийн шинжилгээний хариу энэ сарын 20-ний өдөр гарна хэмээн мэдэгдсэн байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин