Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүх нийтийн бэлэн байдал зарласан. Буцаад хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнийг та бүхэн мэдэж байгаа. Одоо гурав дахь удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих гэж байна. Энэ хугацаанд Засгийн газар, УОК-оос “Нэг хаалга, нэг хүн” арга хэмжээ хэрэгжүүлнэ. Нийслэлд 412 000 орчим өрх бий гэсэн тооцоо судалгаа бий. Энэ сарын 11-нээс эхлэн 420 000 хүнээс шинжилгээ авахаар тооцон, бэлтгэлээ хангаж эхэлсэн. Нийслэл, дүүрэг, Улсын онцгой комиссын Шуурхай штаб шинжилгээ авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөлөө. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ямар эрх, үйл ажиллагааг хязгаарлахыг нарийвчлан тодотгож байгаа. Нийслэлийн иргэдийн хөдөлгөөнийг 90 орчим хувиар бууруулж байж өвчний тархалтыг хумьж, голомтыг цөөлнө. Өмнө нь хэрэгжүүлсэн бүх нийтийн бэлэн байдлын үеийн арга хэмжээнээс илүү хатуу чанга байхаар зохион байгуулна.
Ингэхдээ төрийн байгууллагын ес, аж ахуйн байгууллагын 10 салбар үйл ажиллагаа явуулна. Харин иргэдийг аль болох гэрээсээ гаргахгүй байхаар зохицуулна. Иргэд зөвхөн эмнэлэг, эмийн сан орох, хүнсээ цуглуулах, түлш, ус авах, оршуулгын үйл ажиллагаанд оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэдэд гэрээсээ огт гарахгүй байх шаардлага тавина. Нийтийн тээвэр тусгай чиглэлд цагийн хуваарийн дагуу зорчих юм. Иргэд автобусаар үйлчлүүлэхгүй. Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн алба хаагч, ажиллагсад нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Зайлшгүй шаардлагатай хүнсний түгээлт, нийлүүлэлтийн автомашин, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийг ажиллуулна. Мөн эм, хэрэгсэл, цахилгаан дулаан, усан хангамж зэрэг 10 орчим байгууллага хэвийн ажиллах юм. Үүн дээр тусгайлсан чиг үүргийн мэргэжлийн байгууллага буюу стратегийн ач холбогдол бүхий объектууд нэмэгдэнэ. Одоо хэвийн ажиллаж байгаа ахуйн болон барааны дэлгүүр, үйлчилгээний газрууд ажиллахгүй.
Энэ чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нэн шаардлагатай иргэдийн нэрсийн жагсаалт, судалгааг гаргасан. Дүүрэг бүрт бөөрний диализ, хавдрын эмчилгээнд орох болон жирэмсэн эмэгтэйчүүдийн тоог гаргасан. Тухайлбал, диализ аппаратад ордог өвчтөн тодорхой өдрүүдэд тогтмол цагт эмнэлэгт очдог учир бичиг баримтыг нь үндэслэж нэвтрүүлнэ.
Улаанбаатарын харьяалалтай иргэд албан томилолт, эрүүл мэндийн шалтгаан, оршуулгын үйл ажиллагаанд оролцохоос өөрөөр орон нутаг руу явах боломжгүй. Харин шатахуун, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, хадлан тэжээлийн ачаа тээврийг хэвийн явуулж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин