Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлснээр, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд коронавируст халдварын нийт 11 тохиолдол бүртгэгдсэнээс 6 ойрын хавьтал байна. Үүнийг эрсдэл багатай гэж үнэлж болохгүйг тэрбээр онцлов. Мөн халдвартай нэг хүний ард 4-5 хүн байдаг, цаашид тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг барьж, олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байж цар тахлыг хамтын хүчээр даван туулна гэдгийг тэрбээр дахин сануулав.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллгааны хүрээнд энэ сарын 11-13-нд идэвхтэй 30 голомтод хийсэн тандалтын өргөтгөсөн шинжилгээнд нийт 100 мянга орчим өрх хамрагдсан байна. Уг шинжилгээгээр халдварын нийт 17 тохиолдол бүртгэгджээ.
Одоогоор энэхүү шинжилгээнд эрүүл мэндийн 1900 гаруй ажилтан дайчлагдан ажиллаж байгаа аж.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин