2000 оноос Түлэнхийн төвийн барилгыг шинэчлэх асуудал яригдаж эхэлсэн. 2005 оноос барилга цуурч эхэлсэн учраас 2009 онд хуучин барилгыг буулгаж байсан. Барилгыг нь нурааснаас хойш улсдаа ганц байдаг Түлэнхийн төв Мөнгөн гүүр эмнэлэгт өрөө түрээслэн үйл ажиллагаа явуулж, сүүлд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хаяанд байрлах болсон билээ. Өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасгийн ачаалал хэтэрч, зарим үед коридорт хэвтэн эмчлүүлдэг болсон. Түлэнхий төв ашиглалтад орсноор энэ ачаалал эрс буурна гэсэн хүлээлттэй гурван жил болж байна.
2015 онд Түлэнхийн төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлсэн боловч хөрөнгө санхүүгийн асуудлаас болж жил гаруй хугацаанд зогссон билээ. 2017 онд Кувейтийн Засгийн газрын 8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болж, барилгын ажил үргэлжлэх боломж бүрдсэн. Гэхдээ төсвөөс шаардлагатай санхүүжилтийг олгоогүй учраас барилгын ажил удааширч байгаа мэдээлэл бий.
А блокийн барилгын ажлыг “Цаст” констракшин гүйцэтгэж байгаа юм.
Б блокийн барилгын ажлыг “Нутгийн зам” групп гүйцэтгэж байгаа аж.
Тэгвэл 2015-2017 оны байдлаар зөвхөн “Нутгийн- зам” групп гэхэд 2.3 тэрбум төгрөг, 2017 онд 1.02 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ердөө ганцхан компани зарцуулсан төсөв гэхэд гурван жилийн хугацаанд 3.3 тэрбум төгрөг. Гэсэн хэдий ч тухайн үед хийх ёстой ажлын 30 хувийг гүйцэтгэсэн гэх “Нутгийг зам” групп хэн гэдэг эрхэмийн ашиг сонирхолыг гүйцэлдүүлж байна вэ. Мөн “Сангийн яам”-ны 2020 оны төсөвт “Нутгийн-зам” группт 1 тэрбум төгрөг шилжүүлсэн баримт тусгагдсан байна. Үүнийг Сангийн яамнаас тодруулахад “Эрүүл мэндийн яамны хүсэлтээр Монгол талын санхүүжилт олгогдсон юм” хэмээв. Харин “Нутгийн-зам” групп тодруулга өгөхөөс татгалзсан юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин