Нийслэлд зун болохоор тулгамддаг асуудлуудын нэг бол гэр хорооллын айлуудын нүхэн жорлон юм. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн одоогийн ашиглаж буй доторлогоогүй нүхэн жорлонгоос үүдэлтэй элдэв халдварт өвчин хөрс, усаар дамжин үер, усны дараа дэгдэх өндөр эрсдэлтэй юм.
Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” МОН-9189 төслийн хүрээнд нүхэн жорлонгоос татгалзах ажлыг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
Ингэхдээ зөвхөн нүхэн жорлонг сайжруулсан ариун цэврийн байгууламжаар солиод орхих бус, хаягдлын зохистой менежментийн циклийг хийж туршин, хүний хаягдал ялгадсыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ дэвшилтэт технологи туршлагыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа юм.
Мөн уг төсөлд 2020 оны 12 дугаар сард БОАЖЯ-наас 281.3004.000 төгрөгний санхүүжилт олгосон юм. Гэр хорооллын жорлонг өөрчилж хөрсний бохирдолыг бууруулах, утаагүй зуух бүтээж агаарын бохирдолыг бууруулах хоёр агаар нэг юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин