БАРИМТ: Баянголын Засаг дарга ГАНДАНГИЙ ТАГТААГ 30 саяар ҮРГЭЭХ төхөөрөмж СУУРИЛУУЛЖЭЭ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-02-20

Баянгол дүүрэг нь 1965 онд Октябрын район нэртэйгээр байгуулагдсан. Нийслэл хотод Сүхбаатар, Октябрь, Найрамдал, Ажилчин гэсэн район бий болсноор нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны үндсэн нэгж болох район түүний дотор Баянгол дүүргийн үүссэн гэж үздэг. 63,000 өрхтэй. 250 гаруй мянган хүн амтай хөгжиж буй дүүрэг юм. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Өргөө кино театр, Улаанбаатар палас, МҮОНРТ, UBS телевиз, Төмөр замын дуу бүжгийн чуулга, МҮЭСТО зэрэг соёл, урлаг, түүх дурсгалын төвүүд байгаагаас гадна Рамада зочид буудал, Макс худалдааны төв, Гурвалжин зах зэрэг худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон зах, төвүүд олноор үйл ажиллагаа явуулж байна.

Хотын төвийн дүүргүүдэд иргэд, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчдөг, шийдэх ёстой олон ажил байдаг. Хог, тог, зам, гудамж талбайн гэрэлтүүлэг гээд. Энэ болгонд тухайн дүүрэг нь орон нутгийн хөгжлийн сангаас тусад нь мөнгө төсөвлөж ажил зохион байгуулдаг ч тусыг эс олдог. Зарим дүүргүүд нэн чухал биш чухал ажилд төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулжээ. Тодруулбал 30 сая төгрөгөөр ТАГТАА ҮРГЭЭХ тоног төхөөрөмж худалдан авчээ. Тус дүүргийн шилэн дансанд мэдээлснээр 2020 оны 12 сард “Чингисийн отог” ХХК-аас 30 сая 450 мянгаар тагтаа шувуу үргээх тогог төхөөрөмж авах суурилуулах ажил хийлгэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.57.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.