САЙД, ГЕНЕРАЛ, ХУРАНДАА нар аа!!! Хэдэн ЦЭРГИЙН АМИАР яргалал, оны ялгааг СОЛИХ юм бэ....
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-02-26

Хүндэт харуулын тусгай ротын 032 дугаар ангид алба хааж байгаа цэргүүд шинэ цэргүүдээ “яргалж, дэглэж” байгаа бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаад байна.

Орчин цагийн цэргийн ангид дэглэл, яргалал байх ёсгүй гэдгийг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүний бүх анги нэгтгэлд Төрийн засгаас анхааруулсан. Цэргийн дэг, яргалал нь наанаа дотоодын хүмүүжил, соёл боловч хүний эрхийг чухалцчилдаг энэ үед хүний эрхийн хэрцгий зөрчил гэдгийг хаа бид бүхэн мэддэг болсон.

Харин эх орны дуудлагаар цэргийн албан явсан залуус дээд оныхоо ах нарт дэглүүлж, яргалуулдаг нь нууц биш. Дээд оныхоо цэргүүдэд яргалуулж, дэглүүлсний улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирсон олон тохиолдол бий. Тэгвэл хүндэт харуулын тусгай ротын 032 дугаар ангийн цэргүүд шинэ цэргүүдээ дэглэж байгаа бичлэг задарч, цэргийн хатуу дэг, яргалал одоог хүртэл байгаа гэдгийг тодоор харууллаа.

Энэ яргалал, хатуу дэг, оны ялгаанаас үүдэлтэйгээр цэрэг эрсийн амь нас үрэгдвэл хэн хариуцлага хүлээх вэ. Асуудлыг цаг алдалгүй шийдэхгүй бол цаашдаа газар авч хүний амь настай ч холбогдож мэдэх нь.

Цэргүүд, цэргийн анги нэгтгэлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд  Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жинжин штабын дарга Д.Ганзориг, дотоодын цэргийн ерөнхий командлагч, Цагдаагийн хурандаа Ж.Болд нар хариуцах ёстой.

Монгол цэргийн шилдэг уламжлалыг хадгалж, олон түмэндээ “Хүндэт харуулын” хэмээн алдаршсан 032 дугаар анги Монгол Улсын хэмжээнд үндэсний баяр, түүхэн ой, онц чухал үйл явдал, нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийг ёслон тэмдэглэх, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, бусад албан тушаалтан тангараг өргөх, тамга шилжүүлэх, төрийн дээд шагнал олгох, цол хүртээх, эмгэнэн гашуудах зэрэг төрийн үндэсний ёслол болон Монгол Улсад айлчилсан гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг угтах, Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах, Дипломат төлөөлөгчийн газруудтай харилцах зэрэг гадаад бодлогыг хэрэгжүүлэх төрийн дипломат ёслолыг гүйцэтгэж, Монгол Улсын төрийн ёслолын нүүр царай болж, дүр төрхийг тодорхойлж ирсэн байдаг ч

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.228.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.