Цэргүүд нэгнийгээ ЯРГАЛАХ нь Г.Сайханбаяр сайдад хамаатай, "амиа хорлох" нь хамаагүй гэж үү...
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-02-27
Сүүлийн жилүүдэд цэргий хилийн болон дотоодын цэргийн анги нэгтгэлүүдэд алба хаагч цэргүүд амиа хорлох, дээд оны цэргүүддээ яргалуулах зэрэг зүй зохисгүй, хүний санаанд багтамгүй, ахиад үр хүүхдээ цэрэг явуулахаас дургүй хүрэм тийм сэтгэл зүйг нийгэмд төрүүлээд байна. 2020 онд халагдсан цэргүүд 2019 онд татагдаж ирсэн шинэ цэргүүдээ яргалж, нэгнийгээ дэглэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсантай холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Бригадын генерал Г.Сайханбаяраас тодруулахад "Цахимд шуугиж байгаа бичлэгийн мөрөөр шалгалт хийж байна. Ийм зүйл цэрэгт байж болохгүй. Үүнийг шалгаад холбогдох бүх хүнд хариуцлага тооцно" гэсэн бол Хил дээр цэргүүд амиа хорлож байгаа талаар тодруулахад "Манай салбарынх биш. Надад хамаагүй. Хилийн болон дотоодын цэрэг нь Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд орно" гэсэн юм. 
 
Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Гүрсэдийн Сайханбаяр ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой бус уу. "Өргөө" амаржих газраас дөнгөж нярайлсан эмэгтэйг зүй бусаар тээвэрлэсний төлөө Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон үйл явдлын шуугиан бүрэн намдаагүй байна. Цэргүүд нэгнийгээ яргалж, дээрэлхэж дарамталж хүний эрхийг ноцтой зөрчсөн энэ үйлдэлд БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР та бас хариуцлага хүлээгээд огцрох хэрэгтэй. 
 
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийг шууд удирдлагаар хангадаг бригадын генерал Сүрэнхорлоогийн Дашзэвэг болон  032 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр нарт ч бас хариуцлага тооцох ёстой. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас бас  ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА нэхье.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.63.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.