10 их наяд цогц хөтөлбөрийн хүрээнд Жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгохоор 2 их наядыг нь төлөвлөж байгаа. Монгол банкны зүгээс энэ тал дээр ямар үүрэг оролцоотой байх вэ?
Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Эх үүсвэр Монгол банкнаас болон төсвөөс гараагүй. Банкууд зах зээлрүү мөнгөө гаргахгүй хадгалчихаад байгаа. Тэр мөнгийг өдөөж гаргах төлөвлөгөөтэй байна. Гаргахын тулд төсвөөс зээлийн хүүгийн зөрүүг нь олгох юм. Барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа зээлдэгчид зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргах нөхцөл бүрдсэн байгаа. Төв банкнаас 2 их наяд гаргаад байгаа юм байхгүй. Монгол банкнаас татаас болох 3 жилийн хугацаанд 127 тэрбум орчим төгрөг л гаргана. Эхний жилдээ 27 тэрбум төгрөг гаргана. 9 хувиар гаргаад банкны зөрүү алданги болох 6 хувийг хаахын тулд төсвөөс татаас өгч байгаа юм.
Зээлийн батлан даалтын сан эрсдэлээ үүрээд явна. ХХААЯ-ны харьяа байгууллага юм. Төрөөс эрсдэлийг нь дааж байна гэж ойлгож болно.
Ипотекийн асуудал төв банкин дээр хэрэгжээд явж байх уу?
- Өмнө явж байсан зарчимаараа л явж байна. Жилдээ 700 тэрбумын эргэлттэй. Өмнө 300гаруй тэрбум байсан. Энэ жилээс нэмэгдүүлж байгаа юм. 700 тэрбумын 60 хувийг төв банкнаас 40 хувийг арилжааны банкнаас гаргах юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин