Өнөөдрөөс ажлын байрыг дэмжих 2 их наядын зээлийг иргэдэд олгож эхэллээ
Тойрогт нь
/
2021-03-10

Сангийн сайд Б.Жавхлан ажлын байрыг дэмжих зорилттой 2 их наядын төлөвлөгөөг танилцууллаа.

Б.Жавхлан:  2019 он буюу цар тахалтай үеийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байсаныг та бүхэн санаж байгаа байх гэж бодож байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 4,5 хувь дээр байлаа. Ханшийн бууралт 7 хувьтай байсан. Инцляфын түвшин зорилтот түвшиндээ 6 хувьтай байсан. Ямар нэг улс төрийн эрсдэлээс болон өмнө гаргасан алдаануудаасаа айгаад  гар хумхиад суугаад байвал эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөсөө хэд дахин муудаж, жилийн дараа эдийн засгаа сэргээх асуудал илүү их дордохыг үгүйсгэх газаргүй. Тийм учраас бид ийм төлөвлөгөөг  зоригтойгоор гаргаж хэрэгжүүлэх гэж байна.

Эхний 2-3 сард 7 хоног бүр мэдээлэл өгнө. Та бүхэн идэвхтэй оролцоорой. Зээл олгох үйл явц ямар шугамаар явж байна, зориулалтын журмаар эзэндээ очиж байна уу, үгүй юу гэдэг сурвалжлага мэдээнүүд ч гарах байх. Сошиалаар фэйж хуудас ажиллуулж мэдээлэл хүргүүнэ гэж зориж ажиллаж байгаа.

Зээл олгох үйл явцын хугацаанд хууль хяналтын байгууллагууд  маш сайн хяналт тавьж ажиллана гэж найдаж байна.

Банкууд дээр хамгийн чанар сайтай зээл бол иргэдийн зээл байдаг. Иргэд маш сайн зээлдэгч нар байдаг. Иргэдийн барьцаандаа тавьдаг зүйл нь өөрсдийнх нь амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл байдаг. Байр машин, лангуу, бараа материал гэх мэт. Зээлийн батлан даалтын сангийн хуулийн зохицуулалтууд нь зөвхөн аж ахуйн нэгжүүд дээр гэж байгаа. Иргэдийн хувьд хамгийн хүсэн хүлээж байдаг зүйл нь зээлийн хүү юм. Үүнийг 3 хувь дээр аваачина гэдэг бол маш том хөнгөлөлт төрийн үйлчилгээ гэж ойлгож байгаа гэлээ.

Хоёр их наяд төгрөгийн зээлийг өнөөдрөөс банкуудаар дамжуулан олгож эхэлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.65.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.