“АРДЧИЛСАН НАМ”-ын даргын сонгууль ээдрээтэй байгаатай холбоотойгоор өнөөдөр Ц.Оюунгэрэлийг цахим сайтуудаар АН-ын даргын сунгаанаас нэрээ татсан тухай мэдээ тархсан билээ. Ц.Оюунгэрэлээс авсан тодруулгыг та бүхэнд хүргэе.
Ц.Оюунгэрэл: Өнөөдрийн болж байгаа үйл явдал дунд дүрмийн бус хууль бус зүйлүүд их явагдаж байгаа учраас би оролцоогүй. Албан ёсоор хэлэхэд миний бие нэрээ татаагүй. Нэрээ татах ямар ч хүсэлтийг хэнд ч гаргаагүй. Нэр дэвших эрхээ илэрхийлсэн АН –ын гишүүн гэж үзэж байна. Дотоод сонгуулийн хороог даргалаад яваа И.Мөнхжаргалд өнөөдөр захидал хүргүүллээ. Энэ захиандаа 2-3 хууль зөрчиж байгаа зүйл байгаа талаар санал бодлоо илэрхийлсэн захиа явуулаад байж байна.
Дотоод сонгуулийн хорооны даргын сонгуулийн тов зарлахтай холбоотой хоёр тогтоол гараад явж байгаа. 3 дахь нь гараад явж байхыг үгүйсгэхгүй.
Энэ тов дотор сонгуулийн суртачилгааг хэзээ зарлах вэ гэдэг тов давхар зарлагддаг. И.Мөнхжаргалын өөрийнх нь гарын үсэг зурсан тогтоолууд дээр 2021 оны 03-р сарын 11 гэсэн тов байхгүй байгаа. Нэр дэвшигч нарт мэдэгдэхгүйгээр зарим хүмүүст сонгуулийн суртчилгааг нээж өгч илт давуу байдал олгож байна гэж би эсэргүүцэж байна.
Хүчингүйд тооцсон тамганы талаар Өдрийн сонинд хүсэлт гаргах гэж байна.
Хөндлөнгийн мэдээлэл авч байж, шудрагаар сонгуульд оролцохын тулд би өнөөдрийн АН-ын байр суурийг буруутгаж байна.
Би нэрээ татах ямар ч сонирхолгүй байна. Сонгуульд оролцох хэвээр байна.
Нам нь хүчингүй болсон тамга тэмдэг ашиглана гэдэг хууль бус гэмт хэрэг юм. Би намынхаа нөхдүүдэд удаа дараа анхааруулж байгаа. Нэр дэвшигчийн үнэмлэхээ аваагүй байна. И.Мөнхжаргалын удирдаж байгаа дотоод сонгуулийн хороонд итгэл алдарч байгаа учраас өнөөдрөөс зарчимаа өөрчлөхөөс аргагүй боллоо гэв.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин