Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан караоке бааруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон
Тойрогт нь
/
2021-03-17

Үйл ажиллагаа нь нээгдсэн худалдаа үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгаа тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн талаар мэдээлэл хийлээ.

 

 "Хоёрдугаар сарын  23-наас  үйл ажиллагаа нь нээгдсэн хоол, нийтийн үйлчилгээний 3,300 орчим  ААН-д  НМХГ-ын алба хаагчид  давхардсан тоогоор 8.300 удаагийн хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ.

Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд хяналт шалгалт хийж, хоол нийтийн үйлчилгээний 1,175 ААН, иргэний үйл ажиллагаанд өдрийн болон шөнийн цагаар  хяналт шалгалт хийхэд 668  зөрчил дутагдал илэрснээс,  343-ыг буюу 51.1 хувийг  газар дээр нь арилгуулсан байна.  Дараахи нийтлэг зөрчил дутагдлыг илрүүлжээ.

  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт QR код байршуулаагүй, уншуулдаггүй нэр бүхий 45 ААН, байгууллага,
  • Гаднаас орж ирж байгаа үйлчлүүлэгч болон ажиллагсдынхаа халууныг хэмжиж, тэмдэглээгүй зөрчил- нэр бүхий 118 ААН, байгууллага,
  • Үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг хоёр метрээс доошгүй, ширээнд суудал алгасаж суухаар тооцон тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй нэр бүхий 66 ААН,
  • Тусгай өрөө /VIP/, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлүүлээгүй нэр бүхий 27 ААН
  • Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэх, халдваргүйжлүүлээгүй нэр бүхий 16 ААН,
  • Хэрэглэсэн аяга, таваг, хэрэгслийг гурван дамжлагат угаалгаар зааврын  дагуу угааж, халдваргүйжүүлсний дараа хэрэглээгүй нэр бүхий 11 ААН зэрэг байна.

Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан караоке бааруудын үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон  гэлээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.228.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.