Санхүүгийн зохицуулах хорооныхон Монгол улсад олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага “ФАТФ”-аас хийгдэх газар дээрх шалгалтаар ирэх гадны зочдын үйлчилгээний зардалд 26 сая 424 мянга 216 төгрөгийг “Тэрэлж сүйх” зочид буудалд 98 цагийн үйлчилгээний хөлс буюу 5 хоногийн арга хэмжээнд зарцуулжээ. Санхүүгийн зохицуулах хорооны ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛД 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гүйлгээний мэдээллээр “Тэрэлж сүйх” ХХК-ийн Хас банкны 5000350598 тоот данс руу Санхүүгийн зохицуулах хорооноос шилжүүлжээ.
“Тэрэлж сүйх” ХХК-ийн “Тэрэлж” зочид буудал “Гацуурт” группийн эзэн Л.Чинбатын эзэмшлийнх бөгөөд одоо түүний хүү Батхүүгийн нэр дээр шилжжээ. Таван одтой Тэрэлж зочид буудал нь 2008 оны 6 сард албан ёсоор нээлтээ хийсэн. Улаанбаатар хотоос 70 километрийн зайд монголын үзэсгэлэнт газрын нэг болох Тэрэлж Горхи Байгалийн Дархан Цаазат цогцолбор газарт байрладаг.
Тэрэлж зочид буудал нь Дэлхийн Жижиг Тансаг Буудлуудын Холбооны гишүүн (Small Luxury Hotel of the World) буудал, Америкийн Зочид Буудлуудын Холбооны гишүүн (American Hotel and Lodging Association), Ази Номхон Далайн Аялал Жуулчлалын гишүүн (Pacific Asia Travel Association) мөн Японы Аялал Жуулчлалын Холбооны (Japan Association of Travel Agents) болсон юм. Манай зочид буудал нь Канадын Graham&deAraujo ХХК-ийн мэргэжилтэнгүүдийн гаргасан дизайны дагуу Канад ерөнхий инженерийн удирдлагын дор Хойд Солонгосын инженер, ажилчид,Монгол,Филлипин,Та йланд, Орос, Чех, Шинэ Зелланд, Өмнөд Солонгос, Герман, Бельги, Сингапур, Хонг конг зэрэг орны барилгачдын уран,чадварлаг нөр их хөдөлмөрөөр баригдсан хэмээн тодорхойлжээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин