Монголын суут хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров гуайн хүү Дамдинцэрэн Нийслэлсийн Соёл урлагийн газрын даргаар ажилладаг. Угаас нийгмийн сэхээтэн гэр бүлд төрж өссөн тэрбээр аавынхаа мэргэжлийг өвлөх зорилгоор гадаадын нэр хүндтэй сургуульд сурсан. Тѳгѳлдѳр хуурч, Хѳгжмийн онолын багшийн сургуулийг Монголдоо дүүргэчихээд Япон улсад Хѳгжмийн зохиолч, Соёл Урлагийн мeнeжeр мэргэжлээр курс дамжаа дүүргэсэн манай улсын соёл урлагийн салбарын залгамж болсон шилдэг залуусын нэг.
Харин тэр сайн аавынхаа нэрээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС хумсалж явдаг бололтой. Өөрөө татвар төлөгчдийн мөнгөөр ЦАЛИНЖДАГ. Тэгвэл тэрбээр аавынхаа 30 цагийн яриа, дүрс бичлэг, гэрэл зургийг Архивын газарт 49 сая 800 мянган төгрөгөөр үнэлж “шахсан” байж болзошгүй нэгэн баримт ил боллоо.
Тодруулбал өөрийн тэргүүлдэг“Жанцанноров сан”-гаараа дамжуулан “Монголын түүхэн аман архив” төслийн хүрээнд 50 орчим саяын үнэтэй ажлыг хийжээ. Архивын Ерөнхий газрын Шилэн дансны мэдээлэлд дараах гүйлгээ бичигджээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин