Би хуульч хүнийхээ хувьд биш иргэн хүнийхээ хувьд бодоход өнөөгийн Ерөнхийлөгчийг яаж ийж байгаад л улс төрд оруулахгүй байх сонирхолтой байна. Би байр сууриа илэрхийлж хоёр гурван юм хэлэхэд яагаад бүртгэлээс хасах гээд байгаа юм бэ? Тэмцээн эхлээгүй байна. Тал талаас сум сумаас хүүхдүүд ирчихсэн тэр дунд нь хоёр гайгүй барилдах хүүхэд байж л дээ. Тэгвэл өөрийнх нь нөхрийг ялуулхын тулд нөгөө хүүхдийг л яаж ийж байгаад л хасчих гээд байгаа байхгүй юу. Чиний мандатны чинь үсэг буруу байна гэдэг ч юм уу.
Яаж ийж байгаад л тэнд хасаад авчихвал өөрийнх нь хүүхэд түрүүлэх гээд байна шүү дээ. Морин дээр яг адилхан авлига явж байгаад баригдсан. Хүний морийг мөнгө өгөөд хасуулчихдаг. Тэгэх юм бол өөрийнх нь морь түрүүлнэ, өөрсдөө л ялхын төлөө байгаад байна. Зөвхөн Х.Баттулга гэдэг хүний асуудал биш. Энэ бол тогтолцооны асуудал. Нэг нам нь ялахын төлөө бусад намаа ямар ч хамаагүй аргаар дэвсэлдэг. Өөрсөддөө байгаа мөнгө төгрөг, эрх мэдэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөгөө намаа дарж дийлдэг. Бокст хүртэл дүрэм байдаг биздээ. Тийм байхад бүх дүрмийг зөрчиж байгаад нөгөөдхөө цохиод унагачихдаг. Энэ хандлага эргээд үндсэн хуулийн цэц дээр асуудал шийдэхэд нөлөөлж байна.
Надад манай таньдаг ах ингэж хэлсэн юм. “Хүн болгон өөртөө тааруулж нэг нэг банз сугалсаар байтал Монгол улс хууль гэдэг хашаагүй боллоо шүү” гэж хэлсэн. Хүн болгон нэг юм тайлбарлаад л нэг банз сугалж авсаар байтал бид хашаагүй боллоо. Хашаагүй бол гадны хүн орж ирнэ биздээ? Бид нар хуульгүй бол бусдын л тоглоом болно. Нэн ялангуяа энэ аварга том орны хооронд хавчуулагдсан бид нар нэг нэгнийгээ улс төрийн өрсөлдөөнд давж гарахын тулд үндсэн хуулиа эвдээд, хэм хэмжээгээ зөрчөөд, хооронд хагаралдуулаад хуваагаад байх юм бол бид бусдын л идэш болно. Өнөөгийн маргаанд хэн дийлэх нь бол тэр хүндээ чухал асуудал байх. Цаашдаа үр хүүхэддээ хуультай улс орон үлдээх юм уу, эсвэл нэг хэсэг нь дандаа хүчтэй,бяртай биднийг дарласан анги давхрага байх юм уу гэдэгт л хариулт явж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин