БАРИМТ: Төрийн банк, Сангийн яамнаас ДАВХАР ЦАЛИНЖДАГ “тэлээ хурга” шиг ДАРГА нар
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-03-28

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “хамгийн их АВЛИГАЖСАН, ЯЛЗАРСАН ТОГТОЛЦОО ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД БАЙНА” хэмээн ярьсан. Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас  “ТӨК-уудын хувьд удирдлагын буюу захиргааны албан хаагчдын тоо хэт данхайсан байна гэсэн дүгнэлт хийгээд байна. Өнөөдөр улсын хэмжээнд 51,210 хүн төрийн өмчит 105 аж ахуйн нэгжид ажиллаж байна. Нэг байгууллагад дунджаар 500 орчим хүн ногдож байна гэсэн үг. Харин нэг удирдах ажилтанд ногдох хүний тоо 5-25 байна. Улсын дунджаар 7-12 байгаа. ТӨК-уудыг бүхэлд нь дундажлаад үзвэл 1.5 сая төгрөг буюу улсын дунджаас арай өндөр байгаа. Дарга нарын тухайд 15 сая төгрөг болсон” гэсэн тоо баримт байгааг IKON.MN сайтад дурджээ. Мөн “Оюу толгой” компанийн хяналтыг багцыг төр эзэмшдэг гэдгээрээ тус компанийг оролцуулаад тооцвол ТӨК-ууд 40 их наядын өр төлбөртэй болж байгаа. 30 их наяд төгрөг нь дангаараа  “Оюу толгой” компанийн өр төлбөр. Түүний цаана 10 их наяд төгрөг үлдэж байна. Үүний Үүний 3 гаруй их наяд нь “Хөгжлийн банк”, 3 гаруй их наяд нь “Төрийн банк”-ны өр төлбөр. Үлдсэн 4 гаруй их наяд нь бусад ААН-д хамаарч байгаа аж. Мэдээллйиг https://ikon.mn/ сайтаас харж болно.

 Зөвхөн Төрийн банк л гэхэд 3 их наяд төгрөгийн өр төлбөртэй байгааг ойлгож болно. Гэтэл энэ банкыг 10 захирал удирддаг. Харин ТУЗ буюу төлөөлөн удирдах зөвлөлд нь САНГИЙН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГА нар багтдаг.

Тэд үндсэн хариуцсан ажлаа хийхийн хажуугаар “халтуурынхаа” хөлсийг авна. Үндсэндээ төрийн хоёр байгууллагаас ДАВХАР ЦАЛИНЖИЖ, татвар төлөгчдийн мөнгийг халаасалдаг гэсэн үг. Ийм байхад Төрийн банк яаж үр ашигтай ажиллах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Одоо та бүхэнд ТӨРИЙН БАНКНЫ ТУЗ-д ажилладаг САНГИЙН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГА нарын хөрөнгө орлогыг хүргэе.

НЭГ: Төрийн банкны ТУЗ-ийн дарга, Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Жигжидийн Ганбат:  Сангийн яаманд 2012 оноос хойш ажиллаж байгаа. Тэрбээр 53241.88 төгрөгийн өөрийн орлоготой бол гэр бүлийнхэн нь 5924.10 төгрөг аж. 263 сая 800 мянган төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой. 60 сая төгрөгийн үнэ бүхий raw-4 маркийн авто машин хөлөглөдөг. 32 сая төгрөгөөр үнэлсэн 12 үхэр, 60 хонь, 60 ямаа, 12 хурдан удмын адуутай, 2,5 саяар үнэлэгдэх Өмчлөх-512м2 газартай, 47067.86 төгрөгийн хадгаламжтай гэжээ.

ХОЁР: Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн, САНГИЙН ЯАМНЫ хууль эрх зүйн газрын дарга Зоригтбаатарын Энхболд: Өөрийн орлого нь 97718.16 төгрөг бол гэр бүлээрээ 71635.18 төгрөгийн орлого олдог аж. 130000 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, 13 сая төгрөгийн Toyota, Crown автомашинтай. Дөрвөн сая төгрөгийн дөрвөн үхэртэй, 3000 сая төгрөгийн үнэ бүхий Эзэмших-400м2 газартай. Таван сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 43 сая төгрөгийн хадгаламжтай, 142600.00 төрөгийн зээлтэй гэжээ.

ГУРАВ: Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Идэшийн Батхүү: Өөрийн орлого нь 185716.77 төгрөг. 120 саяын нэг орон сууцтай. Найман үхэр, хурдан удмын гурван адуутай. 10000.00 төгрөгийн үнэ бүхий Эзэмших-0.04га, Өмчлөх-0.07га газартай. 13 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 25663.16 төгрөгийн хадгаламжтай. Бусдаас 240000.00 төгрөгийн авлагатай. Мачворкс ХХК-ийн 498ш, Хөрөнгө оруулагч үндэстэн ХК-ийн  5000ш, Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн 20ш , Пи Пи Пи Консалтинг ХХК-ийн 1000ш, Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХК тус тус хувь эзэмшдэг.

ДӨРӨВ: Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн, Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Мэргээгийн Батхуяг: 2014 оноос хойш хойш ажиллаж байгаа. Өөрөө 49650.59 төгрөг, гэр бүл нь 35973.90 төгрөгийн орлогтой. 453405.00 сая төгрөгийн гурван орон сууцтай. Toyota, Harrie машинаа 17 саяар үнэлжээ. Эзэмших-400м2 газартай. Хадгаламждаа 17192.23 төгрөгтэй.

Төрийн өмчид компаниуд, үйлдвэрийн газруудын АШИГТАЙ АЖИЛЛАХГҮЙ байгаа нэг шалтгаан нь төрийн албан хаагчид, тэр тусмаа яамны газрын дарга нар ТУЗ-д нь багтаж, түрийвчээ зузаатгаж байдаг энэ алдаатай тогтолцоо юм. Төр энэ алдаагаа засахгүй бол ХЭЗЭЭ Ч АШИГ ОЛОХГҮЙ... 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.34.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.