Иргэн М: Вакцин хийлгэсэний дараа шинж тэмдэг хүчтэй илэрсэн
Тойрогт нь
/
2021-03-30

Хятад вакцины сөрөг нөлөөллөөс болж хариу урвал үзүүлж байгаа иргэд нэмэгдэж байна. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хагас сайн өдрөөс хойш бие нь муудан хэвтэн эмчлүүлж байгаа тус эмэгтэйн асуудлыг тодруулахаар Сүхбаатар Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга н.Ариунаагаас тодруулга авлаа

Вакцины хариу нөлөөллөөс болж эмчлүүлж байгаа иргэн М-ийн биеийн байдал ямархуу байна вэ?

н.А: Иргэн М вакцин хийлгээд тухайн үедээ эвгүйрхэж гар хөл нь бадайрч тухайн вакцин хийлгэсэн эмнэлэгтээ журмын дагуу ажиглагдаж байгаад буцаж очоод хоёр гурав удаа эмнэлэгийн хүлээн авахад үзүүлж байгаад 24-нөөс хэвтэн эмчлүүлж байгаа иргэн юм. Тухайн үедээ даралт нь ихссэн зүрх орчим эвгүй оргисон гэсэн шинж тэмдэгтэй ирсэн. Тус иргэн өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт хэвийн эмчлэгдэж байна.

Архаг хууч өвчтэй байсан уу? Ямар шалтгаанаас болсон гэж бодож байна?

н.Ариунаа: Сүхбаатар Дүүргийн Нэгдсэн эмнэлэгт вакцин хийлгээд хүндэрсэн иргэд ирээгүй.

Иргэн М-тэй хамт өрөөнд нь эмчлэгдэж байгаа вакцины сөрөг нөлөөнөөс болж эмчлэгдэж байгаа өөр нэг иргэн хэвийн бус байгаа ийм мэдээлэл өгсөн. Ганц хүн байгаа гэсэн тоо баримт өгөөд байна энэ тал дээр яриач

н.Ариунаа: Надад өөр вакцинтай холбоотой сөрөг нөлөө үүссэн гэсэн иргэний мэдээлэл ирээгүй. Архаг хууч өвчнөөрөө эмчлэгдэж байгаа өвчтөнүүд бол хажууд нь байгаа.

За баярлалаа

 

Тухайн иргэнийг хэвийн байгаа гэж н.Ариунаа дарга өгч байна. Иргэн М-ийн хувьд бол хагас сайн өдрөөс хойш даралт нь ихсэн зүрхний хэм нь алдагсан гэх мэдээллийг өнөөдөр өөрөө өгсөн. Тус иргэнтэй утсаар холбогдож биеийн байдлыг нь тодруулья.

 

Та яг хэзээ вакцинжуулалтад хамрагдсан бэ? хэзээ хариу урвал үзүүлэх шинж тэмдэг илэрсэн бэ? энэ эмнэлэгт хэзээ ирсэн бэ?

Вакцины хийлгэсэний дараа хамар руу халуу оргиод, толгой эргэсэн.

Ийм шинж тэмдэг илэрхээр нь хүлээн авахын өрөөнд 15 минут суугаад нэг зүйл бөглөсөн чинь гар хөл салганаад дотор давчдаад эмчдээ хэлсэн. Эмч үзээд даралт ихссэн байна гээд вольдол өгсөн. Тэр өдөртөө эмчилгээ хийлгээд гэртээ харьсан.

Сүхбаатар Дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр хэзээ ирсэн бэ? ирэхэд биеийн байдал хэр байна? одоо ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?

М: 3 дугаар сарын 24-ы өдөр энэ эмнэлэгт ирсэн. Анх ирэхэд даралт хэлбэлзэлтэй, зүрх дэлссэн, гар хөл салганаад таталт өгч байсан бол одоо харьцангуй багассан. Эмчилгээ хийгдээд гайгүй болж байна.

Таны биеийг архаг хууч өвчингүй гэсэн мэдээлэл байгаа энэ үнэн үү?

М: Надад ямар ч архаг хууч өвчин байхгүй. Вакцин хийлгэсэний дараа шинж тэмдэг хүчтэй илэрсэн.

Эмч нар хүнд байдалтай ирсэн учир ямар эмчилгээ хийхээ мэдэхгүй байсан гэсэн энэ тухай яриач?

М: Энэ эмнэлэгт ирээд нилээн орой эмчилгээндээ орсон. Анх  ямар эмчилгээ хийхээ мэдэхгүй байсан.

Таньтай ижил оноштой шинж тэмдэгтэй хүн байсан уу?

М: Нэг хүний хөл нь салганаад вакцин хийлгэснээс хэд хоногийн дараа шинж тэмдэг илэрсэн гэсэн. Эмч нар вакцины нөлөөллөөс болоогүй гэсэн.

 

Вакцин хийхдээ шинжилгээнд хамруулахгүйгээр асуумж бөглүүлээд даралт үзээд хамруулж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.193.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.