Л.Наранбаатар: А.Гансүх, Х.Баттулга нарын 55 тэрбумын ЛУЙВРЫН хэргийг ахин сэргээж, шалгахыг АТГ-аас ШААРДАЖ БАЙНА
Тойрогт нь
/
2021-03-31

Эдийн засагч Л.Наранбаатар ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Л.Гансүхийн талаар мэдээлэл

Улсад их хэмжээний буюу 55 тэрбум төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтийг танилцуулья. Энэ онц гэмт хэрэг ҮАБЗ-ийн дарга А.Гансүх, Ерөнийлөгч Х.Баттулга тэдний хонгилын шүүгч проккоруудтай холбогдож байгаа юм. Миний зорилго бол энэ нөхдүүдийн нуун дарагдуулж, хэрэгсэхгүй болгосон 55 тэрбумын хохирлыг нэхэмжилж ард түмэндээ олгуулах  зорилготой хэвлэлийн бага хурал хийж байгаа юм.  Төмөр зам бүтээн байгуулалтын “Гашуунсухайт” төсвөөс 55 тэрбум төгрөгийг хулгайлсан хүмүүсийн цаана байсан хонгилын шүүгч прокурорыг би илчилнэ.  Таван Толгой “Гашуунсухайтын”  бүтээл 276км зам энэ төмөр замыг “Энержи ресурс” гэдэг компаний улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр өөрийн хөрөнгөөр барьсан. Тухайн үеийн зам тээврийн яамтай гэрээ байгуулаад төмөр замын бүтээн байгуулалтын ажилруугаа ороход бэлэн болчихсон байсан. Үүний дараа хэрэг явдал юу болсон бэ гэхээр зам тээврийн яамтай байгуулсан гэрээг цуцлаад монголын төмөр замд шилжүүлсэн. А.Гансүх, Х.Баттулга нар хулгай луйврынхаа схемийг зурж байгуулсан.  2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр энэ үед А.Гансүх Зам Тээврийн дэд сайдаас Зам тээврийн сайд болсон байсан. Х.Баттулга бүх ойрын хүмүүсээ хэрэгтэй албан тушаал дээр томилсон.

  1. н.Цэрэнчимэг тухайн үед барилга хот байгуулалтын яамны санхүү эдийн засгийн яамны даргаар сонгогдсон. (Баянгол зочид буудлын менежер)
  2. н.Батзаяа Зам Тээврийн яамны төрийн нарын бичгийн дарга байсан. (Х.Баттулга ерөнхийлөгчийн бие хамгаалагч байсан хүн)
  3. П.Бат- Эрдэнэ гээд Монголын төмөр зам компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. (А.Гансүхийн хамгийн ойр дотнын хүн)
  4. А.Зориг Монголын төмөр замын төслийн менежер (Батзаяагийн дотнын найз)

Ойр дотнын хүмүүсээрээ ингэж хүрээлүүлсэн. Монголын төмөр замын бүтээн байгуулалт Таван Толгой “Гашуунсухайт”-ын Чингис бондын мөнгө 280 сая доллар авсан. 780 гаруй тэрбум төгрөгийн хүүнд 55 тэрбум төгрөгийг төлж байгаа. Туслан гүйцэтгэгч компаниудаар дамжуулаад 55 тэрбум идэж ууж  хулгайлсан байна гэдэг нь мөрдөн байцаах шатнаас үйл ажиллагааны явцаас тогтоогдсон.

2015 оны 12 дугаар сарын 29-ны өдөр А.Гансүх дээр хэрэг нээсэн. Гэтэл үүсгэсэн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр СБД-ийн эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн шүүгч Болдбаатарын захирамж нь мөрдөн байцаалтын шатруу буцаасан. Энэ Болдбаатар шүүгч гэдэг бол лифтэнд оцгонодог Н.Баатарцогтоос мөнгө авсан ийм шүүгч, нэг сая төгрөг авсан Хаан Банкны гүйлгээ нь баримтаар надад байгаа. Баасанцогтын хувьд А.Гансүх Зам Тээврийн сайд байхдаа МИАТ компанид хэлтсийн даргаар томилоод дараа нь Газрын Албаны даргаар томилсон.

Соёмбо-Эрдэнэ шүүгчтэй холбогдож байгаа юм. Өнөөдрийн Дээд Шүүхийн шүүгчээр  2021 оны 2 дугаар сарын 21-нд томилогдсон. Энэ хүн давж заалдах шатны шүүгч байсан. Прокурор эсэргүүцээд А.Гансүх 55 тэрбум төгрөг авсан үнэн. Анхан шатны шүүгч Болдбаатарын шийдвэрийг зөвшөөрөхгүй байна гээд давж заалдах шүүхрүү хандсан. 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдөр шүүх хурал болсон. Маш онцлог Ерөнхийлөгчийн сонгууль болж байсан өдөр. Соёмбо-Эрдэнэ шүүгч прокурорын гомдлыг хүлээж авахгүйгээр А.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Соёмбо-Эрдэнийг Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 2 дугаар сард Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон. Ингэж хонгилын прокурор, шүүгч нарыг бий болгосон. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа нийслэлийн ерөнхий прокурорын газраас” 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “STESM” ХХК Монголын төмөр зам төрийн бус компаниас олгосон санхүүжилтийн мөнгөнөөс А.Гансүх нар нь завшиж улсад 55 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна” гэсэн хэрнээ хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа юм. Ерөнхийлөгч прокурор, шүүгч нарыг томилдог учир прокурорыг дарамталсан гэж ойлгож байна. Тийм учраас хэрэг мөн гэчхээд А.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгоод сул тавиад явуулчихсан. Шинэ нөхцөл байдал үүссэн учир А.Гансүх Х.Баттулга нарын хэргийг ахиж сэргээ улсад учруулсан 55 тэрбум төгрөгийг хохирлыг нэхэмжил гэж АТГ-ээс шаардаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.163.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.