Монгол Улсын 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус даалгасугай:
1.2. шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх;
1.3. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх;Тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын Засгийн газрын хуралдаанаар баталсан.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын нэг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван гэгч нь цагаан дээр хараар бичсэн Засгийн газрын тогтоолыг үл хэрэгсэн, зөрчиж хэмнэлтийн горимыг үл ойшоож нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөнөөс ДОЛООН САЯ орчим төгрөгийг үр дүнтэй ажилласан гэх үндэслэлээр байгууллагынхаа ажилчдыг ШАГНАЖ УРАМШУУЛЖЭЭ...
Тодруулбал 2021 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр тушаал гаргаж албан хаагчиддаа нэгдүгээр улирлын ажлын үнэлгээг үндэслэн 25 ажилтанд үндсэн цалингийн 40 хувь хүртэлх МӨНГӨН УРАМШУУЛАЛ олгосон байна. Тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван нь УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын зөвлөх, туслахаар ажиллаж байсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн дараагаас Хотын дарга Д.Сумъяабазарын удирдлагын багт ийнхүү багтсан ч МОРДОХЫН ХАЗГАЙ буюу эхнээсээ л фактлаж, Засгийн газрын тогтоолыг НОЦТОЙ ЗӨРЧЖЭЭ.
Засгийн газрын дээрх тогтоолыг Хотын дарга Д.Сумъяабзар ч мөн зөрчжээ. Тодруулбал, 2021 оны 04 дүгээр сарын 02-нд Зарим агентлагийн чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт өөрчлөлт оруулах тухай захирамж гаргаж .Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлтсийн чиг үүргийг, орон тооны хамт 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн байна. Энэ нь Засгийн газрын 43-р тогтоолын 1.2. шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх гэснийг зөрчээ.
Түүнчлэн 3.1.Байгууллагын дүрэм, гүйцэтгэлийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах, албан хаагчдыг шилжүүлэх, томилох арга хэмжээг авахыг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар (Л.Тулгабаатар), нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (Г.Энхтайван)-т; Чиг үүрэг нь шилжиж байгаа албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл болон холбогдох бусад зардлыг байгууллагын батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж санхүүжүүлэх, Нийслэлийн 2021 оны төсвийн тодотголд нэмж тусган, батлуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Н.Наранбаатар)-т; .3.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгийг шилжүүлэх, бүртгэх ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар (М.Баяраа)-т даалгасан нь ШИНЭЭР БҮТЭЦ, ОРОН ТОО бий болгосон зөрчил юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин