Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас 43-р тогтоол гаргаж ТӨСВИЙГ ХЭМНЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОСОН байдаг. Уг тогтоолд " Монгол Улсын 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт 1.2. шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх;1.3. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байхыг үүрэгдсэн"
Засгийн газрын тэргүүний энэ бодлого шийдвэр бол төрийн бүх шатны дарга нарт адил тэгш үйлчлэх ёстой. Засгийн газрын тогтоолын биелүүлээгүй дарга нарыг ажлаас нь халахыг дээд шатны удирдлагуудад үүрэг болгосон нь бий... Гэтэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон түүний удирдлагад байдаг агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч нар Засгийн газрын 43-р тогтоолыг үл хэрэгжүүлэн ЗӨРЧИЖ, сайн ажилласан, ажлын үр дүн гаргасан гэх үндэслэлээр НИЙСЛЭЛИЙН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөнөөс долоон сая орчим төгрөгийг 25 хүнд хувааж өгсөн нэгэн НОЦТОЙ ЗӨРЧИЛ байна.
Төрийн ордонд цүнх барьж, гишүүний туслахаас крандуулж нйислэлд ирсэн хурган дарга нарт ч бас төрийн хууль, засгийн тогтоол ижил тэгш үйлчлэх ёстой. Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь ийнхүү ХОРЛОН СҮЙТГЭХ ажиллагаа явуулахаар Төрийн алба яаж тэгш, хүртээмжтэй байх билээ дээ САЙД нар аа!!! Эрхэм хотын дарга аа!! Та бол Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлж, нийслэлд хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн газрын газрын төлөөлөгч, танхимы н гишүүн гэсэн үг. Тийм учраас Засгийн газрынхаа шийдвэрийг биелүүлэхгүй том толгойлсон ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ дарга даа хариуцлага тооцно уу... Нийслэл мөнгөгүй, татварын орлого тасарсан гэж уйлан дуугардаг таны үг энэ мэт үйлдлээс "худлаа болох нь нотлогдоод" байна...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин