Дээд шүүхийн байранд коронавируст халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ
Тойрогт нь
/
2021-05-01

Улсын дээд шүүх өөрийн албан ёсны хуудастаа мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Улсын дээд шүүхийн байранд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдсэн тул онцгой байдлын болон эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг баримтлан шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсонтой холбогдон тавдугаар сарын 3-ны өдрөөс 7-ны өдрийг дуустал хугацаанд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан явуулахгүй болсныг мэдэгдэж байна" гээд  "Тус хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү" хэмээсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.103.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.