Төрийн банк ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖИЙН МӨНГӨНӨӨС 2,5 тэрбумаар АТМ худалдан авахаар болжээ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-05-06

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын үед төрйин өмчит үйлдвэрийн газрууд, төрийн байгууллагуудыг төсвөө хэмэхийг үүрэгдсэн. Энэ хүрээн 43-р тогтоол гаргаж улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байхыг тус тус үүрэгдсэн байдаг.

Төрийн банк нь  Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 348 АТМ, 3400 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.  Хадгаламжийн даатгалын корпораци нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд юм. Сангийн яам 52 хувийг нь эзэмшдэг. Цар тахлын энэ цаг үед, бүх нийтийн хатуу хөл хорионы үед ХОЁР ТЭРБУМ, ТАВАН ЗУУН САЯ ТӨГРӨГӨӨР АТМ худалдан авах тендер зарласан нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд түүнчлэн Засгийн газрын тогтоолыг зөрчжээ.

Тодруулбал Төрийн банк нь ХОЁР ТЭРБУМ 500 сая төгрөгөөр 24 ширхэг АТМ буюу бэлэн мөнгөний тооцооллын машин худалдан авах тендер зарлажээ.  Уг тендеэрийг 2021 оны 04 дүгээр сарын 14-нд зарлаж, 05 дугаар сарын 14-нд хаахаар зарласан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.105.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.