Засгийн газрын тогтоолыг зөрчиж 40 тоннын контейнерийг 50 сая төгрөгөөр авах нь
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-05-07

Засгийн газрын 43-р тогтоолоор 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхээр болж  улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байхыг тус тус даалгасан.

Гэтэл Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс силвер ресурс” ХХК нь бүх нийтийн хатуу хөл хорио, цар тахлын үед 50 сая төгрөгөөр 40 тоннын контейнер буюу зөөврийн оффис худалдан авахаар тендер зарлажээ. Засгийн газраас төсвөө хэмнэ гээд байхад 50 сая төгрөгөөр зөөврийн оффис авах нь зөв үү...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.188.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.