Бусдаас хоёр өрөө байр, 60 сая төгрөг НЭХЭМЖИЛЖ, гарын үсгээрээ ШАНТААЖИЛДАГ дарга нар!!!
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-05-29

Нийслэлийн Засаг даргын харьяа 98 агентлаг бий. Тэднээс гурав нь шалгах үүрэгтэй бол бусад нь зөвшөөрөл олгодог, ямар нэг аргаар мөнгө босгодог болж таарч байна. Хотын дарга Д.Сумъяабазарын  хувьд барилгын салбарынхантай уулзахдаа “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хот төлөвлөлттэй холбоотой ужгирсан асуудал бэрхшээл тэр дундаа газар зохион байгуулалт, барилгын зөвшөөрөл дагасан шүүмжлэл их байдаг. Энэ бүхнийг цэгцлэхэд нийслэлийн удирдлага хатуу арга хэмжээ авч, ажиллана. Бид шударга ёсны үйл ажиллагааг үргэлжлүүлэн, авлига авдаггүй, төрийн захиргааны хүнд суртал гаргадаггүй хотын төлөө ажиллах болно” хэмээн зарчмын байр суурь илэрхийлсэн. Хотын даргын ярьсан зүйл эсрэгээрээ болж байна.

Уг С.Амарсайхан сайдыг хотын дарга байхад “СТАНДАРТТАЙ ХОТ” гэдэг бодлого хэрэгжүүлж Улаанбаатар хотод баригдаж байгаа бүх барилга байгууламжид мөрдөх бүх стандартыг батлуулсан. Энэ ажлыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар мөрдүүлэх үүрэг хүлээж шинээр байгуулагдсан. Дарга нь С.Төмөрдулам гэгч эмэгтэй.

Гэвч энэ газар Монгол улсад мөрдөгдөж буй хууль, хотод мөрдөгдөж буй стандтарыг зөрчсөн, улмаар хүүхдийн тогтоомын талбайгүй, ногоон байгууламжгүй, авто зогсоолын хүрэлцээ хангамжгүй баригдсан “Мон топ тред” ХХК-ийн “Тэнүүн-5” орон сууцны барилга, “Баганат-Өргөө” ХХК-ийн барьсан 77 айлын орон сууц зэрэг барилгуудад ХУУЛЬ ЗӨРЧИЖ зөвшөөрөл олгосон.

Зөвшөөрөл гэдэг барилга байгууламжийг улсын комисст хүлээж авах акт юм. Бага насны хүүхэд тоглох талбайгүй барилга байгууламжид зөвшөөрөл өгч ашиглалтад оруулж байгаа нь  ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХУУДУУТАЙ шийдвэр. Тухайн барилгыг хууль зөрчсөн гээд сурвалжлахаар цаагуур нь яриад зохицуулж, чимээгүй байхыг үүрэгддэг дарга юм. Энэ хүн барилгыг улсын комисст авах ажлын хэсгийг ахлагчаар ажилладаг.

Дараагийн этгээд бол Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Д.Жүрмэддорж гэгч. Тэрбээр барилгыг улсын комисс ашиглалтад хүлээж авах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга. Үндсэндээ энэ хүний заавар, үзлэгээр иргэн таны барьсан барилга байгууламж ашиглалтад орох эсэх нь шийдэгдэнэ.

Тэрбээр өөрт оногдсон албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, барилгын компаниудаас хоёр өрөө орон сууц, 60 сая төгрөг нэхсэн байдаг. Түүнчлэн барилгын компаниудыг шантаажилж, ямар ч үнэ төлбөргүйгээр өөртөө хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байшин бариулсан гэдэг албан бус мэдээлэл ч бас бий.

Өнөөдөр Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдсан 116 барилга, байгууламж байна. Тэд удахгүй ашиглалтад орно. Яагаад гэдэг учир нь дээрх хоёр хүний жишээгээс та уншсан байх. Өөрт ашиг хонжоо хайж, байр сав, мөнгө төгрөг нэхэн ажлыг нь гацааж, мөнгөтэй, боломжтой хүмүүсээс “тохой татаж, алгаа гялайлгачихаад” хууль журмыг үл огоорон хууль бус шийдвэр гаргаж, албаны эрхээ урвуулан ашиглаж суугаа дунд шатны дарга нар энэ мэтээр олширч байгаа нь асуудлын гол уурхай болоод байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.246.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.