БАРИМТ: Хэрчсэн гурилын үйлдвэрээр  ДУРСГАЛЫН БАРИМАЛ хийлгэх гэрээ байгуулж 15 сая төгрөг ОЛГОЖЭЭ
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-06-07

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойг тэмдэглэх  ажлын хүрээнд УЛСЫН ТӨСВИЙН 15 сая төгрөгөөр захиалж хийлгэх гэрээг ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга Бригадын генерал Д.Дамдинцэрэн байгуулжээ.

Тендерийн тухай хуулиар бол өмнө нь ажил гүйцэтгэж байсан туршлгатай компаниар аливаа ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй. Гэвч шинэхэн генерал Д.Дамдинцэрэн БЯР ЗААЖ 2021 оны 02 дугаар сард үүсгэн байгуулагдсан “Хүний үйлдвэрлэл, хэрчсэн гурилын үйлдвэр, Хяналтын камерын системийн худалдаа” эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан “БАСУ ХУР” ХХК-иар хийлгэхээр болжээ. ШШГЕГ-ын шилэн дасны мэдээлэлд байгаа баримтаас үзэхэд "Басу-Хур" ХХК-ийн 1175138906 дугаартай Голомт банкны харилцах дансанд ШШЕГ-ын Төрйин сангийн 900012050 тоот данснаас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15 сая төгрөгийн төлбөрийн гүйлгээ хийгджээ. 

Тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн 88081709 гэх дугаар луу залгаж тодруулах гэтэл “Намайг М.Бямбабаяр гэдэггүй. Би биш” гэсэн хариулт өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.47.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.