Эмээлтийг эзэлсэн ХЯТАД ЭЗЭНТЭЙ махны үйлдвэрүүдэд ХААБ-ийн ажил ХААГДАЖ байна!!! Д.Дандий-Ядам даргаа
З.Батхуяг
Тойрогт нь
/
2021-06-09

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд байхдаа санаачлан байгуулсан ганц ажил нь Хөдөө аж ахуйн бирж гэх байгууллага. Гэтэл одоо энэ байгууллага амьгүй мэт болж, мартагдаж эхэллээ.

Монголын хөдөө аж ахуйн салбарын бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих оновчтой тогтолцоог бий болгох замаар малчид, хоршоодын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, экспортын орлогыг өсгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой энэ байгууллага Эмээлт дэхь Хятад эзэнтэй махны үйлдвэрүүдэд нам “дарлуулж” байна.

Хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүн гэдэгт өвс ногоо, халдан тэжээлээс авахуулаад мал, малын мах, сүү, арьс шир, ноос ноолуур зэрэг ордог. ХААБ бол төрийн бодлогоор малын мах, ноос ноолуур, түүхий эдийг үнэд хүргэх байгууллага. Гэтэл энэ байгууллага ажлаа хийж чадахгүй байгаагаас шалтгаалан Монгол малын мах, түүхий эд урд хөрш рүү хараа хяналтгүй гараад дуусаж байгаа.

Мөн энэ байгууллага зөв зохион байгуулалт хийж чадахгүй байгаагаас шалтгаалан малын арьс шир, ноос ноолуур үнэгүйдэж байгаа. Улаанбаатарын иргэд хямд мах идэж чадахгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Жишээ нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Саян-Уул” ХХК. Уг компани Монгол улсад хэрэгжиж буй хууль дүрмийг ноцтой зөрчиж байгаа юм. Ийм байдлаар Монгол төр ажлаа хийж чадалгүй байгаагийн илэрэл юм.

Түүнчлэн ноос ноолуурын “Инэл” ХХК –ийн үйл ажиллагаа гэрчилнэ. Тус компани нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс гадна насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан. Түүхий ноос, ноолуурыг гадгаш нь шууд гаргадаг байна.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.