Хамгийн анх Таван Богд Группийг үүсгэн байгуулж байхдаа ямар эрхэм зорилгыг тавьж хэрэгжүүлж, тууштай байсан нь өнөөдрийн энэ амжилтад хүргэсэн бэ?
Таван Богд Группийн эрхэм зорилго дотор ард түмний хэрэгцээг ханган, амьдралын чанарыг дээшлүүлнэ гэсэн үг байдаг. Үйлдвэрлэж байгаа, импортолж байгаа хүнс, бараа бүтээгдэхүүн бүр нь чанартай сайн байх. Үүгээрээ дамжуулан ард түмнийхээ амьдралыг чанаржуулах бодлого маань нэн тэргүүнд тавигддаг. Хамтын хүч – Амжилтын түлхүүр уриатайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесүүд маань ийнхүү тэлээд 27 жил болжээ.
Та байгууллагынхаа үнэт зүйл болсон ажилтнуудаа ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Энэ хоёр зарчмыг би өөрөө баримталдаг. Залуучуудыг ч мөн адил ийм байгаасай гэж хүсдэг. Нэгд: Аливаа зүйлд шантрахгүй, тууштай байх. Хоёрт: Хүн өөрөө өөртөө үнэнч байх нь хамгийн чухал гэж боддог. Юу ч хийсэн чин сэтгэлээсээ.
Яг таны шууд удирдлагад ажилладаг KFC, Pizza Hut –ийн удирдлагын баг ажилтнууд таныг маш сайн мэнтор, ажилтнуудынхаа хувь хүний хөгжилд маш сайн анхаарч чиглүүлдэг гэж тодорхойлсон. Та тэдгээр ажилчдаа хэрхэн чиглүүлдэг вэ?
Чин сэтгэлээсээ өөрийгөө хөгжүүлье, ялан дийлье, үр дүн гаргая гэсэн чин эрмэлзэлтэй ажилтнуудаар удирдлагын багаа бүрдүүлдэг. Тэр хүмүүстээ ажлын ур чадвартай холбоотой, хувь хүний хөгжилтэй холбоотой хэрхэн өөрийгөө хөгжүүлэх талаар ярилцах, ном уншихыг зөвлөх, сургалтад хамруулах гэх мэт олон янзын аргаар чиглүүлэхийг хичээдэг. Түүнчлэн манай KFC, Pizza Hut –ийг эзэмшдэг YUM толгой компаниас олон улсын best practice сургалт, семинаруудыг гадаадад болон онлайнаар зохион байгуулж ажилчдыг хамруулдаг учраас ажилтнууд маань англи хэлтэй байх нь мөн маш чухал байдаг.
Мөн та өөрийнхөө удирдлагын баг хамт олноо гэртээ урьж хоол хийж өгдөг, төрсөн өдрөөр нь бэлэг явуулдаг, хамт төрсөн өдрөө тэмдэглэдэг, цуг аялалд явдаг зэрэг ажилтныхаа ажлын зөвлөх байгаад зогсохгүй, амьдралынх нь найз, эгч байдаг нь ажиглагддаг. Та яаж ийм гоё удирдлага байдаг вэ?
Хүн бүр ажил дээрээ баг хамт олонтойгоо өдрийн цагийнхаа 60% ийг өнгөрөөдөг шүү дээ. Тиймээс, ажил бол хоёр дахь гэр бүл нь юм. Миний хувьд, хажууд байгаа хүмүүстээ дээд зэргээр тусалж, өөрийн хувь нэмрийг оруулж явах нь надад маш сайхан мэдрэмжийг өгдөг.
Мөн, би баг хамт олондоо өөриймсөг, чин сэтгэлээсээ хандсанаар тэр хүмүүс өөрийн удирдлагад байдаг хүмүүстээ тэгж хандана. Тэр хэрээр сайхан уур амьсгал бүрдэж, ажлаа эрч хүчтэй, сэтгэл ханамжтай хийх нөхцөл бүрдэж илүү бүтээмжтэй жаргалтай ажиллана шүү дээ.
Та өөрөө маш эрч хүчтэй. Та өдөр тутамдаа юунаас урам зориг авдаг вэ?
Би Simon –ийн Motivational Speaker –ийг өдөр бүр сонсож, тэндээс сонсох бүртээ өөрт хэрэгтэй 2-3 зүйлийг олж авдаг. Бас тэмдэглэл хөтлөх дуртай. Ажил дээрээ бага гэлтгүй амжилт гаргасан үедээ өөрийгөө урамшуулж шагнадаг. Жишээ нь, өөрөө өөртөө амттан авч өгч эрхлүүлдэг хэхэ.
Та ажлаас гадуур чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Би латин бүжигт маш их дуртай. Энэ нь миний Кубад төрж өссөнтэй холбоотой байдаг байх. Хүнд бас хөдөлгөөн үргэлж хэрэгтэй болохоор дуртай зүйлээ орхигдуулахгүйгээр найзуудтайгаа хамт Латин бүжгийн дугуйланд тогтмол явдаг.
Та энэ ярилцлагыг уншиж буй залуучуудад зориулаад юу гэж хэлмээр байна?
Аливаа зүйлд өөдрөг байгаарай. Хүний харах өнцөг, хандах хандлага ямар байхаас хүний амьдрал сайн сайхан явах эсэх шалтгаалдаг гэж би боддог. Өмнөө тавьсан зорилгодоо тууштай, гол нь өөрөө өөртөө үнэнч шударга байгаарай. Баярлалаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин