
2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн ахлах ангийн 123 сурагчдад шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн оролцоо, тус шүүхээр шийдвэрлэгддэг маргааны онцлог, шүүхийн нээлттэй ил тод байдал, цахимжилт, шүүх хуралдааны шууд дамжуулалтын талаарх мэдээллийг Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Д.Гантулга, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал, Ментор, Сургагч багш Ш.Сосорбарам, Монголын Сурагчдын Холбооны ерөнхий менежер Э.Солонго нар “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”, Ардчилсан, шударга нийгэмд нээлттэй, ил тод, хариуцлагатай, шударга шүүхийг цогцлооход иргэн бүрийн хяналт, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн идэвх, оролцооны ач холбогдол, хэрхэн оролцдог талаар сонирхолтой байдлаар шүүхийн талаарх суурь мэдлэгийг олгосон үр өгөөжтэй сургалт боллоо.






Холбоотой мэдээ
-
14 цаг 41 мин