БАРИМТ: Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ч.ХУВЬЗАЯА дарга 466 САЯ ТӨГРӨГ салхинд хийсгэх нь!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
4 цаг 17 мин

Нийслэл Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөрт давхардсан тоогоор 450 мянган машин оролцдог. Эдгээрийг орчин үеийн ухаалаг камерийн тусламжтайгаар 176 уулзвараас шууд хянадаг. Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид шийтгэлийн хуудас олгодог.  Энэ ажлыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ хариуцдаг. Тэгвэл энэ газрын захирал Ч.ХУВЬЗАЯА гэгч эрхэм ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР мөн л гараа угаах гэж байна. Тэрбээр татвар төлөгчдийн 466 сая 356 мянга 200 төгрөгийн үнэ бүхий “Шийтгэлийн хуудсыг зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргэх” үйлчилгээний тендер зарлажээ.

Монгол улсын Засгийн газраас “ЦАХИМ ҮНДЭСТЭН” хөтөлбөр хэрэгжүүлж, төрийн эрхэлдэг бүх үйлчилгээг цахимд шилжүүлээд байгаа. Энэ хүрээнд И.МОНГОЛ өгөгдлийн системд төрийн 150 гаруй байгууллагын 1200 үйлчилгээ цахимд орсон. Үүнд автомашин эзэмшигчийн гаргасан зөрчил, торгууль, осол гэмтэл, ачилтын мэдээллүүд ч багтдаг.

Төр ч цааснаас татгалзаж цахимд шилжиж байхад Ч.ХУВЬЗАЯА дарга хүнд суртал гаргаж цаас үрэх нэрийдлээр 466 саяын ҮР АШИГГҮЙ ЗАРДАЛ ГАРГАЖ байгаа нь харамсалтай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.212.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.