
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Киргизстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзаж, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтарсан соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах талаар санал солилцов.
Тус уулзалтын хүрээнд:
-
Хоёр улсад зохион байгуулагддаг аялал жуулчлал, спорт, соёлын томоохон арга хэмжээнүүдэд төлөөлөгчдөө харилцан урьж, оролцуулах, улмаар эдгээр салбарт хамтран ажиллах талаар эрх зүйн баримт бичиг байгуулах,
-
Хоёр улсын түүхэнд холбогдох эд өлгийн зүйлс, олдворуудаар үзэсгэлэн гаргах,
-
Улсын Филармонийн Морин найрал хөгжмийн тоглолтыг Киргиз Улсад зохион байгуулах,
-
Киргиз Улсад Монголын аялал жуулчлалын салбарыг таниулан сурталчлах арга хэмжээ зохион байгуулах,
-
Улаанбаатар-Бишкек чиглэлийн шууд нислэгийг эхлүүлж буйтай уялдуулан жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.






Холбоотой мэдээ
-
14 цаг 5 мин