
Монголын бизнесийн салбарт ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХӨНГӨЛӨЛТ гэдэг хоёр зүйл ус агаар мэт хэрэгтэй болчихоод байна. Эрх баригч нам сүүлийн гурван сонгуульд дараалан ялалт байгуулахдаа ТАТВАР НЭМЭХГҮЙ гэж амласан ч 13 төрлийн төрлийн татварыг аядуу зөөлнөөр нэмж, ААН-үүдийн нурууг авч, ард түмнээ сөрхүүлээд байгаа нь туйлын үнэн юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөөс болж ХААЛГАА БАРЬСАН аж ахуй нэгжийн тоо 50 мянга хол давсан.
Энэ бурангуй байдлыг засахаар Б.ТҮВШИН гишүүн зориг гарган “Нийгмийн даатгалын тухай Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай хуулийг санаачилжээ. Хэрэв энэ хууль дэмжигдвэл АЖИЛ ОЛГОГЧДЫН МАГНАЙ ТЭНИЙЖ, ажилтнуудын орлого нэмэгдэх нь гарцаагүй юм.
Ажил олгогч ажилтанд олгосон хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх даатгуулагчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг даатгуулагчийн адил тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоох зэрэг өөрчлөлтүүдийг хууль санаачлагч онцгойлон авч үзжээ.
ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ, олонд тустай энэ хуулиа ЗААВАЛ БАТЛУУЛЖ, ядарсан иргэд, цөхөрсөн аж ахуй нэгжүүдийнхээ НУРУУГ АМРААЖ, БҮСИЙГ СУЛЛААРАЙ ДАА, Б.ТҮВШИН гишүүнээ!!






-
13 цаг 59 мин