БАРИМТ: Ашигт малтмалын дарга Ш.ГАНХУЯГ ард түмний төлсөн ТАТВАРЫН 330 сая төгрөгөөр ЖИЙП АВЧ УНАХ ГЭНЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
10 цаг 38 мин

Шинэхэн дээрээ соньхон гэж үгтэй. Дарга даамлын суудалд заларч, төсөв зарцуулах эрх авсан Ардчилсан намын юм үзээгүй өлөн гарууд зөөлөн суудалд сууж, жийп хөлөглөхгүй л бол ажил хийх чадваргүй болчихсон бололтой.  Ц.Туваан сайдын шахалтаар Л.Баярмандал даргыг “зайлуулж” суудалд нь тухалсан Ш.ГАНХУЯГ дарга дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх шиг болж байна. Засгийн газраас төрийн агентлагуудын дарга нарын хөлөглөдөг жийпнүүдийг хураасан.

Харин тэд дараа нь ОН ЗАЛУУТАЙ, ЦОО ШИНЭ ЖИЙПНҮҮДЭЭР төрийн хөрөнгийг нэмэх болов. Нэгэн жишээ гэвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын шинэхэн дарга Ш.ГАНХУЯГ гэгч татвар төлөгчдийн хөлс хүсээ урсган байж төлсөн 330 сая төгрөгөөр ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ ЖИЙП авч унах тендерийг 2025 оны 04 сарын 04-ний өдөр зарлажээ.

Тухайн тээврийн хэрэгсэл нь 2024 оны 12 сарын 01-ээс хойш Монгол улсад орж ирсэн, 2019 оноос хойш үйлдвэрлэгдсэн, 8 цилиндертэй, 100,000 км-с бага гүйдэлтэй, хар өнгөтэй, арьсан суудалтай, зүүн талдаа жолооны хүрдтэй, автомат байх гэсэн шаардлагыг хангасан байх ёстой аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.184.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.