Орхоны ДАРГА нар 100 саяар  МАШИНАА ЗАСУУЛСАН УУ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-11-23

Орхон аймгийн удирдлагууд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ёстой нэг гулгиж байдаг бололтой. Монгол улсын их хурлаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлаж орон даяар хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд аливаа төрлийн автомашин худалдан авах, засвар үйлчилгээг хориглочихсон. Гэтэл Орхон аймгийн ТОМ ТОЛГОЙТОЙ дарга нар хуулийн дээр гишгилж буй бололтой. Тус аймгийн Засаг дарга, түүний тамгын газрын баг хамт олон 2022 оны 9 дүгээр сард “УРСГАЛ ЗАСВАР” гэсэн ангилалаар 55 сая төгрөгийн дүн бүхий гэрээ байгуулж 38 сая 493 мянга 400 төгрөгийг “Эвт моторс”, “Таванбогд” ХХК \11 дүгээр сарын эхээр “УРСГАЛ ЗАСВАР“ гэсэн ангилалаар 77 сая 300 мянган төгрөгийн гэрээ байгуулж 66 сая 863 мянга 200 төгрөгийг “Эвт моторс” ХХК, Х.Эрдэнэбаяр гэсэн гүйлгээг хийжээ.

Өмнө нь Орхон аймгийн Засаг даргын тамгын газар 2017 онд мөн “Эвт моторс” ХХК-тай “УРСГАЛ ЗАСВАР” гэсэн гэрээ хийж Засаг даргын Тамгын газрын эзэмшил бүхий тээврийн хэрэгслүүдийг ЗАСУУЛЖ байсан удаатай юм. Ижил төрлийн утгатай гүйлгээ хийж их хэмжээний мөнгө зарлагадаж ДАРГА НАРЫН МАШИНЫГ засварласан, эсвэл шинээр худалдан авсан байхыг үгүйсгэхгүй юм. Ковидын үед иргэддээ эм авч өгөх мөнгөгүй гээд “гуйлга гуйж байсан” Орхон аймгийн удирдлагууд ийнхүү ковидын дараа ИРГЭДИЙН МӨНГӨӨР ГАРАА УГААЖ байгаа юм биш биз дээ, арай!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.108.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.