
Монгол Улс ‘’Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг 2025 оны 5 дугаар сар 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товлосон.
Энэхүү Олон улсын хурлыг угтаж Байгаль орчин, уур амьсгалын салбарт жендэрийн мэдрэмжтэй түншлэлийг хөгжүүлэх, жендэрт суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилго бүхий Зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 4 дүгээр сарын 7-20 - ны өдрүүдэд бүх аймгийн төвүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн.
Зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Хэнтий аймагт эхэлж байна. Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг төлөөлж Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх, Хэнтий аймгийн Байгаль орчны газар, Хэрлэн голын сав газрын захиргаа, Онон-Балжийн байгалийн цогцолбор газар, Гутайн даваан байгалийн цогцолбор газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, аймгийн Засаг даргын орлогч болон тамгын холбогдох хэргэжилтнүүд оролцож байна.
Зөвлөлдөх уулзалт нь “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлын сэдэвчилсэн хуралдааны агуулгын дагуу дараах 4 сэдвийн хүрээнд явагдана.
Үүнд:
1. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого
2. Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ бий болгох
3. Жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт
4. Эмэгтэйчүүдийн манлайллын чадамж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан санаачилга






-
6 цаг 45 мин