Монголбанк хэдхэн жилийн өмнө шинэ байртай болсон. Шил толь болсон уг барилгыг Монголбанк АХБ-ны 25 сая ам.долларын санхүүжилтээр Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээнд Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийг шинээр барих шаардлага үүсжээ. Одоо Монголбанканд 400 орчим ажилтан ажилладаг. Байр хангалтгүй. Мөн цахим гүйлгээг аюулгүй орчинд, хурдан шуурхай гүйцэтгэхийн тулд зориулалтын байранд үйл ажиллагаа явуулах шаардлага үүссэн гэж байв.
Тэгвэл энэ барилгын дөрвөн давхарын 742,53м2 талбайг Санхүүгийн зохицуулах хороонд 72 сарын хугацаатайгаар төлбөрийг нь авч өмчлөлд нь шилжүүлэх гэрээг байгуулж байжээ. Энэхүү үл хөлдөв хөрөнгө шилжүүлэх 03-03-0221/62 тоот гэрээг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулжээ. Энэ хүрээнд сар бүр Монголбанкны 4330014 тоот дансанд Санхүүгийн зохицуулах хорооноос 13 сая 800 мянган төгрөгийг шилжүүлж байна. 2021 онд 166 сая 560 мянга, 2022 онд мөн 166 сая 560 мянган төгрөгийн гүйлгээг гаргажээ.
Энэ нь “НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ”-д заасан Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүрэгт 7.1.Төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно” гэснийг ноцтой зөрчжээ.
Тэрчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан 7.1.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглоно” гэсэн заалттай ч мөн зөрчилдөж байгаа юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин