Хотын орлогчийн “халаасны" компани ХУУЛЬ ЗӨРЧДӨГ байх вий!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-12-01

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит элдэв шинэ компани аж ахуй нэгж байгуулахгүй байхыг хуулиар хатуу хориглосон. Гэтэл нийслэлийн “бөх” дарга том толгой гаргаж хэд хэдэн компани, аж ахуй нэгж байгуулсан байдаг. Улмаар өмнө нь байсан компаниудыг өөрчилсөн нь ч бий. Үүний нэг нь хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн “халаасанд” багтсан “Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК” ХХК юм. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар нь Д.Сумъяабазар даргын “баруун гар” Ж.Сандагсүрэн орлогч нь ажилладаг бол гүйцэтгэх захирлаар нь Ж.Сандагсүрэнгийн “ойрын хүн” Г.Тэмүүжин гэгч нөхөр ажиллдаг.

УИХ-аас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд шинэ компани байгуулах нь бүүхэл тавилга, тоног төхөөрөмж худалдан авахыг хязгаарласан. Тэгвэл Ж.Сандагаа орлогчийн халаасанд байгаа дээрх компани ямар ч тендер зарлахгүйгээр ШУУД ХУДАЛДАН АВАЛТААР 20 саяын ТАВИЛГА, ЭД ХОГШИЛ, 20 саяын компюьтер тоног төхөөрөмж, 11 саяын санхүүгийн программ зэргийг худалдан авчээ!!

Хэдийгээр Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй дунд болон урт хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх мөн удирдаж буй хөрөнгө оруулалтын сангуудад дотоод гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татан төвлөрүүлж үйл ажилагаандаа дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, засаглалын зохистой тогтолцоог хэвшүүлэн ажиллана гэсэн ч хотын удирдлагуудын мөнгө босгох зорилготой компани юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.227.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.