Даргаас буудаггүй Р.Дагва сард 5 САЯЫН ЦАЛИНТАЙ ажилд ХУУЛЬ БУСААР ТОМИЛОГДСОН УУ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-12-01

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын ХУУЛЬ ЗӨРЧИЖ байгуулсан компаниудын нэг нь “Бодлого судалгаа, шинжилгээний төв” нийслэлийн төсөвт үйлдвэрийн газар юм. Энэ компанийн гйүцэтгэх захиралаар НИТХ-ын дарга асан, Д.Сумъяабазарын орлогч байсан Р.Дагва удирддаг. Гэтэл энэ нь мөн л ХУУЛЬ БУС ТОМИЛГОО юм. Учир нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан “5.4.Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэснийг зөрчсөн.

Р.Дагва нь сард ТАВАН САЯ төгрөгийн тогтмол цалинтай бөгөөд түүнээс гадна төрийн албанд ажилласан хугацааны 25 хувийн нэмэгдэл авдаг. Ямартай ч 6 дугаар сараас өнөөг хүртэл ажиллахдаа татвар төлөгчдийн 40 орчим сая төгрөгийг ХАГАМЖИД АВДАГ байж магадгүй юм!!! 

Одоо түүний тэргүүлж байгаа "Бодлого судалгаа, шинжилгээний төв" нь анх нийслэл хотын түүх, хэтийн төлөв, хот төлөвлөлт, хүн ам, хүрээлэн байгаль орчны талаар нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэгтэй байгуулагдсан бол Р.Дагва дарга зөвхөн хотын түгжрэлийг л судлаж, татварын мөнгийг зүй бусаар үрж байгаа нь харамсалтай. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.129.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.