Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухаан хөгжөөд 95 жил болж байна. Улс орны хөгжлийг шинжлэх ухааны салбартаа оруулж буй хөрөнгө оруулалт, ДНБ-д эзлэх хувиар тодорхойлдог гэдгийг эрдэмтэд хэлдэг. Манай улсын шинжлэх ухааны салбарын дундаж цалин олон улсын дунджаас доогуур хэвээрээ. Сайн судлаач, эрдэмтэд ирэхгүй байна. Дээр нь төсөвт эзлэх эрдэм шинжилгээний ажлын санхүүжилт маш бага. Манай улс дөнгөж 0.1 хувийг зарцуулдаг тул шинжлэх ухаанаа ашигладаггүй улсын тоонд ордог байна. Азийн 46 улсаас 19 дүгээрт эрэмбэлэгддэг байна.
Манай улсын Шинжлэх ухааны эрдэмтэд том төсөл хэрэгжүүлнэ гэж хэлээд ТӨРӨӨС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ гаргуулж аваад таг болдог учраас ийнхүү хөгжихгүй байгаа. Коронавирусийн үед Монгол эрдэмтэдийн зохион бүтээсэн оношлуураар эмчилнэ, шүлсээр ковид илрүүлнэ гэсэн боловч бүтээгүй. Наанаа юм хийсэн болж харагдаад цаанаа МӨНГӨ ГАРГУУЛЖ АВААД таг болчихсон үйлдэл.
Үүний нэгэн адил жишээ бол Шинжлэх ухааны академийн ЭРДЭМТЭД төсвөөс 100 сая төгрөг гаргуулж авчихаад ХУВААГААД АВЧИХСАН, түүхийн нэр барьж луйвар хийсэн байж болзошгүй нь!
Тодруулбал “Монголын нууц товчоо”-ны тайлбар толь бүтээх ажлыг 2022 оны 9 дүгээр сард багтаан дуусгах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл хэвлэгдэж гарсан эх байхгүй байна.
Энэ мэтээр ТӨСВИЙН МӨНГИЙГ үр ашиггүй зүйлд зарцуулах нэрийдлээр ШАМШИГДУУЛСАН байж болзошгүй үйлдэлдээ та тайлбар хийнэ үү. Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгийн тушаалын дагуу бол дээрх тайлбар толь 2022 оны 09 дүгээр сар гэхэд олон нийтийн хүртээл болчих ёстой байв. Гэвч өнөөг хүртэл "усанд хаясан чулуу шиг" чимээ аниргүй байгаа нь Монголын эрдэмтэд төрөөсөө МӨНГӨ ЗАВШДАГ бочлихсон юм биш биз гэсэн хардлагыг төрүүлэхэд хүргээд байгаа юм!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин