Монголчууд 96 сая толгой малтай. Гэвч дийлэнх нь ШҮЛХИЙД өртөж ӨВЧТЭЙ болчихсон. Харин ТӨСВӨӨС ЦАЛИНЖИЖ хангалуун цатгалан амьдардаг төрийн түшээд нь элдэв ТӨСӨЛ ХӨТӨЛБРИЙН МӨНГИЙГ үлдээдэггүй бололтой. Хамгийн сүүлд 2022 оны 11 сарын 28-аас 12 дугаар 03-ны өдрүүдэд УИХ-ын нэр бүхий гишүүд Канад улсын Саскачеван мужийн нийслэл Режайна хотод болсон Канадын баруун бүс нутгийн хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцох, Альберта мужийн махны үхрийн үйлдвэрлэл махны өртгийн сүлжээг судлах ТАНИЛЦАХ аялалд оролцжээ.
Уг үзэсгэлэн худалдаа нь Дэлхийн хэмжээний 12 том үхрийн цэвэр үүлдрийг нэг дор харж танилцах боломжийг олгодоороо онцлог аж. Энэ үзэсгэлэнд манай улсын нэр бүхий зургаан гишүүн оролцсон нь сайн ч тэндээс юу ойлгож ирж, ямар төсөл хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээр хийсэн нь ТОДОРХОЙГҮЙ байна!!
Нэр бүхий УИХ-ын гишүүд КАНАД улсын ҮРХИЙН АЖ АХУЙТА ТАНИЛЦАХ, 12 үхрийн үүлдрийг нэг дор харах аялалд оролцохдоо гишүүн тус бүр 5,106 доллар, нийт 30 мянга 635 доллар буюу монгол мөнгөөр 104 сая 955 мянган төгрөгийг “МАЛ АЖ АХУЙ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ”-с гаргуулсан байна. Дээрх байнгын хорооны гишүүд АЯЛАЛЫНХАА СОНИН САЙХНААС ард түмэндээ ХУВААЛЦАНА гэдэгт итгэлтэй байна!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин